Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголтой хамт боловсруулсан хуулиудын төсөл төсвийн сахилга бат, хариуцлагын тогтолцоог сулруулах эрсдэлтэй

Төсвийн тодотголтой хамт боловсруулсан хуулиудын төсөл төсвийн сахилга бат, хариуцлагын тогтолцоог сулруулах эрсдэлтэй гэж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үзэж байна.

Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийх саналтайгаа хамт 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна. Гэхдээ “Төсвийн тогтвортой байдлын тухай” болон” Төсвийн тухай хуулиудын өөрчлөлт”-үүд нь улсын төсвийг гадаад өр, зээлийн дарамтад оруулах, улс орны ирээдүйд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэлийг учруулахаар байна гэж мэдэгдлээ.

Иймээс эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газарт буцаах шаардлагатай гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ингэж ярилаа. 

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан