Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Яармагийн гүүрнээс Нүхтийн уулзвар хүртэлх 3.3 км авто замыг шинэчилнэ

 

Нийслэлийн хэмжээнд авто замын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ онд нийт авто замын 70 хувийг шинэчилнэ. Энэ хүрээнд Яармагийн гүүрнээс Нүхтийн уулзвар хүртэлх 3,3 км авто замыг шинэчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд эхний ээлжид ашиглалтын хугацаа дууссан хашлагыг хуулж байгаа юм.

НЗХГ-ын хэлтсийн мэргэжилтэн З.Доржбат “Авто замын бетон хашлагыг 12-16 жилийн хугацаанд ашигладаг. Бидний шинэчлэх гэж байгаа дээрх авто замын хашлагын ашиглалтын хугацаа дууссан. Иймээс бетон хашлагыг байгалийн чулуун хашлагаар солих юм. Байгалийн чулуун хашлага нь эдэлгээ удаан, чанартай байдаг. Тухайлбал, Бага тойруугийн авто замын хашлагыг 2011 онд байгалийн чулуугаар сольсон бөгөөд одоог хүртэл ашиглалтын шаардлага хангаж байгаа” гэв.

Түүнчлэн Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04 1.8 заалт "Явган хүний болон унадаг дугуй зам нь тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замын түвшнээс 15 см өндөр өргөгдсөн байна" гэж заасны дагуу зорчих хэсгийн хучилтыг 7-10см хүчитгэхээр түүнийгээ дагаад хашлагыг зайлшгүй өндөрлөх шаардлага гардаг байна.

Дээрх 3,3 км авто замд ус зайлуулах 70 шүүрт худаг байдаг. Гэвч орон сууцны хороолол болон Богд уулын борооны ус зорчих хэсэг рүү орж,  дөрвөн байршилд ус их хэмжээгээр тогтдог. Тиймээс 58 шүүрт худгийг нэмж суурьлуулна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан