Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж байна

 

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2,206 нэгж талбар буюу 158 га газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж 12 мянган айлын орон сууцыг барихаар болсон. Газар чөлөөлөлтийн ажил өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн орон сууцны корпорацаас 12 мянган айлын орон сууцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах бөгөөд эхний ээлжид 13 га талбайд орон сууц барих зургаан багц нээлттэй тендерийг зарлаад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр дээрх байршилд ажиллалаа.  

Тэрбээр “Сэлбэ дэд төвийн хүрээнд орон сууц барьснаар Улаанбаатар хотын хойд бүсээс 4000 яндан утаа үйлдвэрлэхгүй. Энэ хэрээр агаар, орчны бохирдол буурах боломжтой. Бид газрын хэмжээ, объектын хэмжээнээс хамаарч дунджаар 170 саяас дээш төгрөгийг иргэдэд газрын нөхөн олговорт олгож буй. Газраа чөлөөлсөн айл өрхүүд хотын төвд орон сууц худалдан авч байгаа мэдээлэл бий. Чөлөөлсөн талбайд бид 5-9 давхар орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ орон сууц Монгол улсад анх удаа зэс трубогоор сантехникийн тоноглол хийсэн, дээвэр дээрээ нарны эрчим хүчээр хэрэглээний зарим тогийг хангах боломжтой эко дулааны алдагдал багатай хороолол болно. Мөн нийт газрын 60 хувьд нь орон сууц барих бөгөөд үлдсэн 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн. Ингэснээр “20 минутын хот” концепцийг хадгалсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн үйлчилгээтэй ойр бүтээн байгуулалт болж байгаа гэдгийг онцолмоор байна. Улаанбаатар хот агаарын бохирдол, түгжрэлийг бууруулж, төлөвлөлтөө цэгцлэхийн тулд “20 минутын хот” болж хөгжих цаг болсон. Тиймээс иргэд бидний ажлыг дэмжиж, газар чөлөөлөх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Л.Мөнхөө “Би хороондоо 54 жил амьдарч байна. Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд зохион байгуулж байгаа газар чөлөөлөлтөд манайх хамрагдаж, газраа худалдсан. Гэр хорооллын иргэдийн эрүүл, аюулгүй, орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа энэ ажилд хувь нэмрээ оруулсандаа таатай байна” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан