Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Азийн бүс нутгийн хүрээлэн орчны гамшгийн эрсдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд 80 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

 

ШУА- ийн Одон Орон, Геофизикийн хүрээлэн, Биркбек Лондонгийн их сургуулиас санаачлан МУИС, Кембрижийн их сургууль, Оксфордын их сургууль, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Азийн бүс нутгийн хүрээлэн орчны гамшгийн эрсдэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 13-15-ны зохион байгуулж байна.

Тус хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Турк улсад тохиолдсон газар хөдлөлийн хор уршгийг арилгах ажиллагаанд Монгол Улсын Эрэн хайх багийн ажилласан туршлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тус хуралд 20 гаруй орны нийт 80 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, Азийн бус нутагт тохиолддог хүрээлэн орчны гамшигт үзэгдэл, түүний учир шалтгаан, үзүүлэх хор хохирол, нөлөөлөл, учрах эрсдэлийг бууруулах арга замын талаар мэдээлэл, туршлага солилцож байна.

Маргааш буюу 14-нд ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа “Монгол Улсын хот суурин газрын хүн амын газар хөдлөлтийн бэлэн байдалд хийсэн судалгаа” сэдвээр илтгэл танилцуулна.

Олон улсын хурлын ивээн тэтгэгчээр Азийн Шинжлэх Ухааны Академиудын Холбоо, “Рио Тинто Монгол” компани, “Оюу толгой” , ШУТИС, Mount Paektu Research Centre, Биркбек Лондонгийн их сургууль, “The Centre for Observation and Modelling of Earthquakes, Volcanoes and Tectonics” (COMET), Их Британийн Улсын Элчин Сайдын Яам, Монголын Геологичдын Холбоо, Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо нар оролцож байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан