Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Наранбаатар: Авлигаар авсан хөрөнгийг улс буцааж авах ёстой

Л.ХУЛАН

“Оном сан”-гийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийг хувьчилсантай холбоотой асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ.“Оном сан”-гийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар "2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд ерөнхий сайд асан М.Энхболд, түүний эхнэр Ж.Туяацэцэг, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, Улсын боловсролын хорооны нэгжийн дарга Б.Барамсай нар нийлж, Хүнс, хөнгөний техник мэргэжлийн сургуулиудыг нэгтгэж, "Хүнсний технологийн коллеж" гэх маш их хөрөнгөтэй сургуулийг гурван өрөө байрны мөнгөнд хүрэхгүй буюу 825 сая төгрөгөөр үнэгүйдүүлж, менежментийн хувьчлалаар гавьяат багш Б.Барамсайд өгсөн. Үнэгүйдүүлж авч өгсөн авлигадаа том том байшинг нь хувааж өгч байна. "Оном" сургуулийн хичээллэж буй байрыг 500 мянган төгрөгөөр үнэлж хувьчилж авсан. Үүний дараа Ж.Туяацэцэг хоёр давхар том байшинг авлигад өгсөн. С.Төмөр-Очирт Хүнс, хөнгөний техник мэргэжлийн сургуулийн оюутны дотуур байрыг газартай нь авлига байдлаар өгчихөөд, төрийн бус байгууллага байгуулж, хувийнхаа дансаар хэдэн зуун сая төгрөг авсан. Энэ баримтуудыг бид 2023 оны наймдугаар сард улсын төв архивын тамга, бичигтэй нь олж мэдсэн. Ж.Туяацэцэг гэдэг хүнд бид мөнгө төлөхгүй, төлсөн мөнгөө буцаагаад нэхэмжлэх арга хэмжээ авсан. Ийнхүү иргэний болон захиргааны хэргийн шүүхэд "Оном" сангийн зүгээс Төрийн өмчийн хорооны менежментийн хувьчлалыг хүчингүйд тооцуулахаар хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг үүсгэхгүй байхаар шийдсэн” гэлээ.  Мөн тэрээр “Давж заалдах шатны шүүхэд очсон. Долоодугаар сарын 24-ний өдөр хуралдаан болж, анхан шатны шүүгчийн тогтоолыг хүчингүй болгож хэрэг үүсгэхээр болсон. Энэ бол том ялалт. Манай өмгөөлөгчдийн хэлж буйгаар хэрэг үүсгэнэ гэдэг нь хэрэгт ялж буйгаас хэцүү зүйл гэсэн. Энэ үнэн байна. Ж.Туяацэцэгтэй гэрээ байгуулахад байсан Голомтын данс руу 378 сая төгрөг шилжсэн. Энэ дансыг судлаад үзэхэд Ж.Туяацэцэгийн хувийн данс байсан.Энэ бол авлигын мөнгө юм байна, нийгэмд үйлчилж буй төрийн бус байгууллага хувийн дансаар их мөнгө авч болохгүй гээд буцаахаар Хан-Уул дүүргийн шүүхэд хандахад хаяг нь олдохгүй, хэрэг үүсгэх боломжгүй болсон.  Эрэн сурвалжлуулах үйл ажиллагаа явуулахад М.Энхболдын гэр нь Чингэлтэй дүүрэгт байдаг юм байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хэрэг үүсгээгүй. Энэ юу болж байна гэхээр М.Энхболд, Ж.Туяацэцэг, Б.Барамсай, С.Төмөр-Очир нарын авлигачдыг шүүх хамгаалдаг юм байна. Бид бүх зүйлийг хуулийн дагуу хийгээд өгөхөөр ямар нэгэн арга зам хэрэглэж хэрэгсэхгүй болгодог. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр долоодугаар сарын 24-нд шүүх хуралдаан болсон. Гэтэл долоодугаар сарын 25-нд нөгөө авлигачид шууд хүчирхийлэл рүү шилжсэн.

М.Энхболд, Ж.Туяацэцэг хоёрт 500 мянган төгрөгөөр үнэлж өгсөн "Оном" сургуулийн хаалгыг "vip security" гэх хамгаалалтын компанийн хүмүүс ирж эвдсэн. Цагдаа дуудахад Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар хүртэл энэ хүмүүсийг хамгаалдаг юм байна. Дуудлагаар ирсэн цагдаа хүртэл энэ хүмүүсийн эсрэг гомдол гарга гэж зөвлөсөн" гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 152 (7396)

1 Сэтгэгдэл
Новшнууд үгсэн хуйвалдаж бүхэл бүтэн обьектийг үнэгүйдүүлж авсан Мафыхан бна ш дээ.Уг номоор бол хотын дуудлага худалдаанд оролцож хэн их үнийн санал гаргасан нь авдаг хуультай.Хотын дарга байсан хулгай өөрийн эрх мэдлээ давуулан ашиглаж улсын хөрөнгийг завшисан хэрэг бна.Зөв Дуустаол нь Тэмцээрээ!!!
Хамгийн их уншсан