Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Ялалтын талбайн урд талаас Гэсэр сүмийн уулзвар хүртэл цэвэр усны 450 метр шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, шинэчилж байна

Ялалтын талбайн урд талаас Гэсэр сүмийн уулзвар хүртэл төвийн цэвэр усны 400 мм-ийн голчтой 450 метр шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, шинэчилж байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ нь Австри улсын “Ар Ти Ай” компанитай хамтран 2018-2023 оны хооронд цэвэр усны шугам сүлжээг засварлах, шинэчлэх ажилд шуудуу ухалгүйгээр доторлох технологийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлжээ. Ийнхүү өдгөө уг технологийг нутагшуулан, өөрсдөө бие даан шугам сүлжээ доторлох ажлыг хийж гүйцэтгэж байна. Уг технологийг нэвтрүүлснээр зам ухаж, ус хязгаарлах шаардлагагүйгээр богино хугацаанд шугам хоолойн засвар шинэчлэлтийг хийх боломжтой. Мөн зардал болон нөхөн сэргээлтийн ажил бага шаарддаг зэрэг давуу талтай юм.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Бидний ажиллаж буй уг байршлын цэвэр усны шугам хоолойг 1950-аад онд хийсэн. Ийнхүү өнөөдөр шинэ технологиор доторлогооны ажлыг хийж байна. Нэг сувгаас нөгөө худаг хүртэл сүвэгчилж доторлогоо хийдэг уг технологийн ажиллах зарчим нь эхний ээлжид насжилт өндөртэй ган хоолойн шугамыг өндөр даралттай усаар угааж, дотор хананд тогтсон зэвийг бүрэн арилгаж, цэвэрлэдэг. Үүний дараа шугам хоолой дотор камер гүйлгэн дүрс оношилгоо хийж, шилэн даавуун доторлогоо хийдэг юм. Цаашид энэ төрлийн технологийг Улаанбаатар хотын насжилт өндөртэй шугам хоолойд нэвтрүүлнэ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажил төрөл, амьдралд нь саад учруулахгүй.  Мөн олон жил болсон насжилт өндөртэй шугам хоолойноос зэвтэй ус гардаг асуудлыг бүрэн шийднэ. Энэ шугам хоолойд 100 жилийн баталгаа өгч буй” гэлээ.

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Шугамын ашиглалт, засварын албаны Төслийн инженер Б.Одбаяр “Шугам доторлогооны төсөл хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 150-400 мм-ийн голчтой 16.6 км шугам сүлжээг доторлож, шинэчлэн бүрэн ашиглалтад оруулсан байна.

 

Хамгийн өндөр хүчин чадалдаа шугам хоолойг нэг шөнийн дотор буюу 12 цагийн дотор шинэчлэх чадвартай. Өөрөөр хэлбэл нэгдүгээр эгнээний зам доорх шугам сүлжээний шинэчлэлтийг түгжрэл үүсгэхгүйн үүднээс шөнө хийдэг. Энэ онд нийслэлийн зургаан байршилд 2.4 км цэвэр усны шугам хоолойг доторлон шинэчлэхээр төлөвлөөд байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан