Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
2024-2025 оны хичээлийн жилд 27 сургууль, 48 цэцэрлэг шинээр ашиглалтад орно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, өвөлжилтийн бэлтгэл, үерийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ хичээлийн жилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэг нийслэлд шинээр ашиглалтад оруулна.  

Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “2024 оны наймдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 7 цэцэрлэг, 4 сургууль ашиглалтад орсон. ЕБС-д 403,352 хүүхэд, цэцэрлэгт 142,150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн наймдугаар сарын 01-ний өдөр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 68 мянган хүүхэд цахимаар бүртгүүлээд байна. Энэ хичээлийн шинэ жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 38,398 хүүхэд элсэх бөгөөд цахим бүртгэл наймдугаар сарын 12-ны өдрөөс эхэлнэ. Энэ хичээлийн жилд төрийн болон хувийн нийт 265 сургуулийн автобус үйлчилгээнд явахаар төлөвлөөд байна” гэлээ.

Үргэлжлүүлэн Геодези, усны барилга байгууламжийн газраас үерийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд 5 байршилд 3700 метр замын ус зайлуулах шугам, 1090 метр үерийн суваг шинээр барьж буй.  Ажлын явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар ГУББГ-ын Ажлын албаны дарга Б.Бямбасайхан “Шунхлай ШТС-ын бууринд Дунд голын эргийн хамгаалалтын 210 метр даланг угсарч дууссан бөгөөд нөхөн сэргээлтийн ажил хийнэ. Мөн ЧД-ийн 13-р хороо Хайлаастын үерийн хамгаалалтын барилга байгууламж угсралтын ажлын хүрээнд 350 метр урт үерийн сувгийг засаж байгаа ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна” гэлээ.

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар явган хүний замыг засаж сайжруулах, гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хийгдэж буй газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Мөн тэрбээр дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

  • 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлж, чанар стандартыг хангуулах;
  • Хотын аж ахуйн зориулалтын авто машин, тоног төхөөрөмжийн сэлбэг, хэрэгслийг нөөцлөх, үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизмын худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх;
  • “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангуулж, сайжруулсан түлшний нөөцлөлтийг эрчимжүүлэх;
  • Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн тоо, хүртээмжийг өглөө, оройд нэмэгдүүлэх;
  • Зах худалдааны төвүүдийн авто зогсоолын зохион байгуулалтыг сайжруулж, замын хөдөлгөөнд саад учруулахаас урьдчилан сэргийлж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан