Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

 

 

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:  29-нөөс 31-ныг хүртэл ихэнх нутгаар хална.

2024 оны долоодугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.


2024 оны долоодугаар сарын 30-наас 2024 оны наймдугаар сарын 3-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна. 01, 02-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан