Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, спортын материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхланд Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Алтан-Од” одон гардууллаа.
Шагналыг Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулав. Уг үйл ажиллагаанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан нар байв.
Шагнал гардуулах ёслолын үеэр “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд Монгол Улсаа төлөөлөх багийн ахлагчаар Б.Жавхланг томилсон тухай МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн тогтоолыг танилцуулж гардууллаа.