Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
“Торгоны зам” олон улсын авто ралли Монголын нутгаар үргэлжилж байна

“Торгоны зам” авто ралли энэ сарын 5-ны өдөр ОХУ-ын Томск хотоос эхлэн баруун Монголын нутгаар дамжин 10 дахь өдрийн гараагаа өчигдөр Өвөрхангай аймгаас эхэлж, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Луус сумаар уралдан, Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт бариа хийлээ.

Тэмцээнд зургаан улсын тамирчид, 110 гаруй техниктэй уралдаж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн хоёр тамирчин оролцож байгаа юм.

Тус уралдаан өнөөдөр буюу долоодугаар сарын 15-ны 06:00 цагт Сайнцагаан сумаас эхэлж, Говь-Угтаал, Дэрэн, Цагаандэлгэр сумын нутгаар уралдаж, Төв аймгийн Зуунмод суманд бариа хийснээр өндөрлөнө гэж Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 


1 Сэтгэгдэл
M martiin Nymdavaa gajig uvchtei
Хамгийн их уншсан