Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+14°C
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Хотхон, хорооллууд дунд сургууль, цэцэрлэг барих концепцийг Шуурхай штабын хуралдаанд танилцууллаа Хамт ажилладаг хүн нь хувийн мэдээллийг нь ашиглан 2 сая орчим төгрөгийн зээл авсан гэх үйлдлийг шалгаж байна Сувилахуйн тусламж, үйлчилгээг танилцуулах өдөрлөг зохион байгууллаа Улаанбаатар хотын циркийн өдрүүд энэ сарын 16-22-ны өдрүүдэд төв талбайд болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан Ханын материалд 712 айлын орон сууц барих олон улсын нээлттэй тендерийг зарлалаа Хил орчмын хамтын ажиллагааны асуудлаарх Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн ээлжит хурал боллоо Гэр хорооллыг дахин төлөвлөж, 39 хэсэгчилсэн талбайд 36 төсөл хэрэгжүүлж байна Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

У.Хүрэлсүх: Төрд зүтгэж буй хэн боловч төгс мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой

126 гишүүнтэй УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан Төрийн ордонд болж байна. 

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдэд хандаж үг хэллээ. 

Тэрбээр "Энэ зуун бол монголчууд бидний хувьд ардчилсан төр улсаа улам хөгжүүлж, их бүтээн байгуулалт, эдийн засгийн аюулгүй байдлаа ханган бэхжүүлэх учиртай. 

Улс орны аюулгүй байдал, оршин тогтнохуйн үндэс болсон байгаль орчин, үндэсний үйлдвэрлэл, стратегийн ордуудад онцгой анхаарч, хүнс, эрчим хүч, нефть шатахуунаар дотоодын хэрэгцээг хангах, аж үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. 

Ялангуяа хүнд болон хөнгөн үйлдвэрүүдийн цогцолборуудыг ашиглалтад оруулах, дэд бүтэц төмөр зам, транзит тээвэр, хил боомтоо хөгжүүлэх зэрэг их бүтээн байгуулалтын томоохон төслийг шуурхайлан ажиллах хэрэгтэй. 

Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг шинэ УИХ, Засгийн газар бодит ажил хэрэг болгох шаардлагатай. Төрийн тэргүүн ард түмний нэрийн өмнөөс та бүхний үйл ажиллагаанд хяналт тавьж, шахаж шаардаж, бодит үр дүн нэхэж ажиллах болно гэдгээ сануулан хэлмээр байна. 

Нийгэмд шударга ёсыг тогтоох нь УИХ, Засгийн газрын үндсэн чиглэл, ард иргэдийн итгэл найдвар, та бүхний хүлээх үүрэг даалгавар байх учиртай. Төрд зүтгэж буй хэн боловч төгс мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой. 

Ард түмний төлөөлөл болсон та бүхэн ёс зүйн дээд манлайллыг ямагт үзүүлж байх ёстой. Ард иргэдийнхээ халуун итгэл, хүлээлт дунд парламентын гишүүнээр сонгогдсон та бүхэн хүний ёсыг огоорон, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцвал иргэдээс уучлалт гуйж нэн даруй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ёстой. 

Төрийн сүлд, ард түмэнд өргөсөн тангаргаа зөрчсөн хэн боловч энэхүү эрхэм хүндтэй танхимд суух учиргүй шүү.

Иймд энэ удаагийн УИХ ёс зүй сахилга хариуцлагыг дээдлэн сахиж, ард түмний сонголтыг хүндэтгэн, парламентын нэр хүндийг өндөрт өргөж, аливаа ашиг сонирхол, гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс ангид байж сонгогч олныхоо итгэл найдварыг дааж нэр төртэй ажиллахыг төрийн тэргүүн онцгойлон сануулж байна. 

Хууль хяналтын байгууллагын удирдлага ч гэсэн хуульд захирагдан бурууд нүд хурц байж, гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмтэй нэгэнд ял завшиж болохгүй гэдгийг дахин анхааруулж хэлье. 

Сонгуулийн үе шиг намчирхан талцаж, хий хоосон улс төржихгүйгээр эвийг эрхэмлэн, зөвийг дэмжин эвлэн нийлж, эх орон ард түмнийхээ төлөө итгэл дааж, сэтгэл гаргаж, хичээн зүтгэвэл зохилтой. 

Цаашид улс орны аюулгүй байдал, гадаад харилцааны асуудалд нэг бодлого, нэгдмэл байр суурьтай байх ёстой. Аюулгүй байдал, гадаад харилцааг улс төржүүлж болохгүй. 

Улсын аюулгүй байдал, гадаад бодлого гэж байхаас УИХ-ын гишүүний бие даасан байдал гэж огт байхгүй гэдгийг сайн бодож байх хэрэгтэй. 

Бид нэг Монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, хотол түмнээрээ сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан, өөдрөг тэмүүлэл, өрнүүн зүтгэлээр эх орныхоо төлөө хамтдаа зүтгэцгээе.

Төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэв.  

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан