Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наадмын тасалбарыг маргаашаас эхлэн www.enaadam.mn сайтаар худалдаална

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбар суудлаасаа хамаарч 80.000, 100.000, 150.000 төгрөгийн үнэтэй байна. Тасалбарыг маргааш буюу долоодугаар сарын 1-нээс www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ.  Тасалбар бүр дээр баяр наадмын хөтөлбөр, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг мэдээлэл бүхий  QR код байрлуулж мэдээллийг хүргэнэ.

Тасалбар захиалах заавар

Тасалбар, зогсоолын зөвшөөрлийн тоо цөөн, худалдан авах хүсэлтэй хүний тоо их байдаг тул цахим захиалгаа амжилттай хийхэд тань туслах заавар мэдээллийг хүргэе.

-   Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга 2024 оны 07 дугаар сарын 01-ний 07:00 цагаас  eNaadam.mn сайт дээр эхэлнэ.

-   Ухаалаг утас, вэб сайт ашиглан цахимаар тасалбар захиалах боломжгүй байгаа бол танд туслах боломжтой хүмүүст хандахыг сануулъя.

-   eNaadam.mn вэбсайт руу захиалга хийхээс аль болох өмнө нэвтрэн орж, урьдчилан бүртгэлээ үүсгэсэн байх.

-   Захиалах тасалбар, авто зогсоолын зөвшөөрлийн тоо хязгаартай! Нэг хүн 2 тасалбар захиалах боломжтой.

-   Захиалах суудлаа сонгож сагсандаа хийсэн бол 10 минутын дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой бөгөөд 10 минут өнгөрвөл захиалга автоматаар цуцлагдах болно. (Дээрх тохиолдолд та захиалгыг дахин эхнээс нь эхлүүлэх боломжтой ч таны өмнө захиалах гэж байсан суудлыг тухайн суудал идэвхтэй болмогц өөр хүн захиалан авах боломжтой болохыг анхаарна уу.)

-   Төлбөр төлөх боломжуудыг аль болох хамгийн төвөггүй байлгахаар Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг байршуулсан.

-   Энэ нь хоёр өдрийн буюу 07 дугаар сарын 11-ний нээлтээс 12-ны хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.

-   Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.

Захиалга баталгаажихгүй байх хэд хэдэн шалтгаан бий.

1. Таны төлбөр амжилттай болоогүй буюу банкны гүйлгээ, дансны үлдэгдэл, интернэт тасалдах зэргээс шалтгаалан төлбөрийн гүйцэтгэл дээр саатал үүсэх.

2. Захиалга баталгаажуулах хугацаа өнгөрсөн.

3. Төлбөрөө дутуу төлсөн.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан