АН-ын дарга Лу.Гантөмөр мэдээлэл хийж байна.
Тэрээр “Монголчуудынхаа энэ өдрийн амгаланг айлтгая. УИХ-ын сонгуулийн дүн мэдээг бүгд харж байгаа. АН-ыг дэмжсэн 440 мянга гаруй сонгогчдодоо баярлалаа. Бид парламентын 11 суудлаа 43 болгож чадлаа. АН бүрэн эв нэгдэлтэйгээ харуулахыг хичээн ажиллав.
Гэвч сонгуулийн үеэр бидний хамтран зүтгэгчид намынхаа эсрэг ажиллаж, өрсөлдөгчдөдөө худалдагдсан явдал ч гарлаа. Өнөөдрийг хүртэл эрх баригч нам бодлогын алдаатай явж ирсэн. Монгол орныг өрнөөс гаргах хэрэгтэй. Өрийн дарамттай улс биднийг нар үзүүлэхгүй нь. Ардчилсан нам авилга, хээл хахуулийн эсрэг маш хүчтэй ажиллах болно.
Сонгуулийн үеэр булхай их явагдлаа. АН-ын нэр дэвшигчид энэ удаад асар их мөнгө, хүч чадлын эсрэг зогсож чадлаа. Энэ холимог системийг цаашид нутагшуулах хэрэгтэй юм байна. Цаашид төгс парламентыг бий болгохын төлөө ажиллах болно” гэв.