Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв Азийн улсуудын музейн захирлуудын форум Монголд болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын түүх соёлын хамтын ажиллагааг дэмжиж, Чингис хаан Үндэсний музейн захирал,академич С.Чулуун, Узбекистаны ШУА-ийн харьяа Төмөр хааны түүхийн музейн захирал Хуршид Файзиев, Улсын Түүхийн музейн захирал Жаннат Х.Исмойлова нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Хоёр улсын түүхэн харилцаа төдийгүй Узбекистан улсын нутаг дэвсгэрт үлдэж хоцорсон монголчуудтай холбоотой түүх соёлын дурсгалыг хэвлэн нийтлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, төсөл хэрэгжүүлэх, сэргээн засварлалт, судалгааны чиглэлээр ажиллах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах бөгөөд, Төв Азийн бүсийн музейн хамтын нэгдэл буй болгоход хамтран ажиллахаар тогтлоо.

Ирэх 2025 оны наймдугаар сард Монгол Улсад Төв Азийн улсуудын музейн захирлуудын форумыг зохион байгуулах юм гэж Чингис хаан Үндэсний музейгээс мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
Хамгийн их уншсан