Голомт банк харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэн улс орон даяар үйл ажиллагаа явуулж буй салбарынхаа тоог нэмэгдүүлэн банкны үйлчилгээг харилцагчдадаа илүү хүртээмжтэй хүргэхийг зорин ажиллаж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн иргэд, харилцагчдад банкны үйлчилгээгээ
илүү ойртуулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх “NM Tower”-т 06-р сарын 24-ний өдөр шинэ салбараа нээлээ.
Шинэ салбарын нээлтэд Голомт банкны удирдлагууд, холбогдох албаны хүмүүс, бизнесийн байгууллага болон харилцагчийн төлөөллүүд уригдан оролцлоо.
Голомт банкны Иргэдийн банкны газрын захирал Ц.Байгалмаа: Голомт банкны үйл ажиллагаа өргөжин тэлж, харилцагчдын тоо нэмэгдэж байна. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй харилцагчдадаа банк, санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс Голомт банк 2024 онд Улаанбаатар хот болон орон нутагт хэд хэдэн салбарыг шинээр нээхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд өнөөдөр нээлтээ хийж буй салбар маань Цэнгэлдэх салбар юм. Харин тун удахгүй Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүрэгт болон орон нутагт шинэ салбаруудаа нээж, банкны үйлчилгээг илүү ойроос авах боломжийг иргэн бүрд олгохоор ажиллаж байна.
Голомт банкны Цэнгэлдэх салбар нь Даваа-Баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд иргэд, харилцагчдад үйлчлэх тул эрхэм харилцагч та тус салбараас иргэн болон байгууллагын харилцах, хадгаламжийн данс нээх, зээл авах, карт захиалах, дижитал үйлчилгээнд нэгдэх зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой. Цэнгэлдэх салбарын байршил болон дэлгэрэнгүй цагийн хуваарьтай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.