Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хандив, зарцуулалтын явцын тайлангаа аудитын байгууллагад хүргүүлнэ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаа 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Үндэсний аудитын газар хүргүүлж, нийтэд ил тод мэдээлнэ.

Монгол Улсын Их Хулын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.” гэж заасан.

Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан