МАН-аас Баянзүрх дүүрэгт энэ удаагийн сонгуулиар шижигнэсэн таван кандидатыг илгээсний дөрөв нь төрөлх тойрог руугаа томилолт өвөртөлж буй. Нэг ёсондоо өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа дүгнүүлж, тойргоо хэр эргэж тойрсон бэ гэдэг дүнгэээдгээр өдрүүдэд тавиулж байна. Зүйрлэж хэлбэл, дэвтэр дээрээ таван хошуу авах эсэхээсшалтгаалж иргэд, сонгогчид итгэл үзүүлэхээ шийдэх учиртай. Хийсэн ажил, хэлэх үгтэй бол нүүр бардам очно. Ерөөс ийм л зарчим үйлчилдэг.
Хотын хамгийн олон хүн амтай. Тэр хэрээр ажил, асуудал мунддаггүй Баянзүрхээс сонгогдож энэ удаа дахин нэр дэвшиж буй Э.Бат-Амгаланг олон нийт “хот”-ын гэдэг тодотголоор нь андахгүй. Тэрээр Улаанбаатар 27 жилийн дараа бие даасан хуультай болоход гол авторуудын нэг байв. Мөн Засгийн газрын бодлогын цөм бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрэгжих Улаанбаатар хотын реформ 20 минутын хот концепцийг боловсруулагчдын нэг. Товчхондоо өнгөрсөн дөрвөн жил парламентыг дүүрэгтэй чадварлаг холбон тоглогч байж хоттой хамгийн ойр ажилласан гишүүн.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар иргэдийн төлсөн татвар аль нэг аймагт соёлын төв, зам, сургууль, цэцэрлэг болж очдог байдал бүрэн зогссон. Харин нийслэлийн 1.6 сая иргэний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх буюузам харгүй, дэд бүтцийг сайжруулах, түгжрэлийг бууруулах метроноос эхлээд төсөв хөрөнгө “бай”-гаа онох цогц шинэчлэлийг хийж өгсөн.Тиймээс 20 гаруй жилийн дараа хотын шинэчлэлийг хийхээр зүтгэхдээ баалуулж, шүүмжлүүлж баахан “нүдүүлснийхээ” хувьд хэрэгтэй цагтаа ямбыг нь ч эдлэх ёстой. Тиймдээ ч "20 минутын хот", дагуул хотын төсөл, метро байгуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх цогц реформыг Э.Бат-Амгалан, түүний баг манлайлна. Анхан шатанд ажлаа мэддэг, нэр цэвэр, гар цэвэр, амласан бүхнээ ажил болгож буй учраас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрхчүүдэд хандан хэлнэ лээ.
Э.Бат-Амгалангаас онцлох дараагийн зүйл бол тэр элдэв сангаас өөрөө болоод хамаарал бүхий хүмүүс нь зээл аваагүй. ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн асуудал хөндөгдөж эрх мэдэл, албан тушаалтнууд сандралдаж, хэвлэлийнхээс зугтаж явахад Баянзүрхийн Э.Бат-Амгалан гэсэн нэр гарч ирсэнгүй. Цаашлаад 2020-2024 оны парламентын гишүүдээс албан тушаалд шунаж, давхар “дээл” өмссөнгүй. Харин үүний оронд ойр ойрхон тойрог руугаа гүйдэг гэдгийг бусад гишүүд тоглоом болгон цаашлуулсан яриа цөөнгүй гарч байв. Тиймдээ ч а гишүүнээс тойрогтоо хамгийн олон удаа ажилласан, хамгийн их хөрөнгө татсан гишүүнээр тодорсон байдаг. Үүний баталгаа бол 2020 оноос өмнөх найман жилд БЗД-ийн хөгжил “0”зогсож есөн дүүргээс сүүл мушгиж байв. Харин сүүлийн дөрвөн жилд Э.Бат-Амгалан болон түүний багийнхны манлайллаар парламент, нийслэл, дүүрэг гурван тийшээ биш нэг зүгт харж нэг зорилгын төлөө ажилласнаар 66км авто замаас эхлээд алтан гурвалжин ногоон байгууламж, гэрэлтүүлэг, тохижилт бүтээн байгуулалт хурдацтай өрнөж шилдэг дүүргүүдийн нэг болов. Ийнхүү Э.Бат-Амгалан Баянзүрхчүүдээс дэвтэр дээрээ таван хошуу авч чадсаныг иргэд, сонгогчдын уулзалт сэтгэгдэл түүнд өгсөн урмын үгсээс харж болно.