Энхтайваны өргөн чөлөөнд цагаан подволк, цэнхэр малгайгаар ижилсэж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж яваа залуустай та таарсан уу?
Энэ удаагийн сонгуульд санал өгөх нийт сонгогчийн 40 хувь нь 18-35 насны залуус. Тэдний санал сонгуулийн үр дүнг шийднэ. Тиймээс залуучуудын сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх олон аян өрнүүлж байгаагийн нэг нь Vote4Hope.
Vote4Hope нь иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, 9 дэх удаагийн УИХ-ын сонгуульд залуучуудын ирцийг өсгөх, ардчиллын төлөөх нэгдлийг өргөжүүлэх зорилготой аян юм. Энэхүү аяны хүрээнд зургаадугаар сарын 23-ны ням гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд 18.00 цагаас “DEMOCRACY CALLING” залуучуудын чөлөөт уулзалт болох гэж байна. Уулзалтад Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Ч.Лодойсамбуу, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Н.Амаржин, жагсаалтаар нэр дэвшигч С.Цэнгүүн, Э.Энхпүрэв, Э.Сүндарь нар зочноор оролцоно.
Эрх чөлөөнд хайртай залуучуудаа урьж байна.
Бид шийднэ.
#Vote4Hope #youthmatters