Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+10°C
Монголын уран зургийн галерейд, Монголын Урчуудын Эвлэлээс санаачлан зохион байгуулсан “ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР” усан будгийн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ Монгол Улс – БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын бага хурал боллоо “Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хаалтын арга хэмжээг Өмнөговь аймагт зохион байгууллаа Л.Ган-Орших: Хавдрын 70-80 хувийг нь эрт үедээ илрүүлдэг болчихвол том ахиц болно Монгол Улс, Саудын Арабын хооронд амьд малын худалдааны чиглэлээр хамтран ажиллах санал солилцов Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсэг байгууллаа "Охидын ариун цэврийн булан" нөлөөллийн ажил зохион байгуулжээ Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч эхэллээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ

БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Ган МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн тэргүүтэй МҮХАҮТ-ын төлөөлөгчдийг Бээжин хотноо (2024.06.17) хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд 1960 он буюу МҮХАҮТ байгуулагдсан цагаас хойш найрсаг, хамтын ажиллагаатай байгааг онцолж, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тээвэр ложистик болон боловсролын салбарын төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэгчдийг холбох чиглэлээр санал солилцлоо. Түүнчлэн Хятадын Худалдааг дэмжих хороо, МҮХАҮТ-тай хамтран “Гадны хөрөнгө оруулагчдын эрх ашигийг хамгаалах, хуулийн зөвлөгөө үйлчилгээ өгөх хуулийн хэлтэс байгуулах хэрэгцээ шаардлага байна” гэдэг дээр санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд Хятадын Худалдааг дэмжих хорооноос 2024 оны 11 сард зохион байгуулах “Олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээ экспо”-д Монголын бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг урьлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан