Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ДОЛООН ТЭМЦЭЭНЭЭС 5,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛЖЭЭ Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа Фото сурвалжилга: "UB Robot Challenge - 2024" тэмцээн боллоо Фото сурвалжилга: “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
“УБТЗ” ХНН гол замын 5 шинэ зүтгүүрийн эхний зүтгүүрээ хүлээн авлаа

“УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг 167,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ОХУ-аас нийлүүлэх гол замын 5 шинэ зүтгүүрийн эхний зүтгүүрийг хүлээн авах ёслолын ажиллагаа Улаанбаатар татах хэсэгт боллоо.

1990 оны эхээр Япон улсын Засгийн газраас авсан Мон-П1, Мон-П2 гэж нэрлэдэг хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл болох 167,4 тэрбум төгрөгийн өр нь тус нийгэмлэгт олон жил санхүүгийн хүнд дарамт болж ирснийг Монгол Улсын Засгийн газар анхаарч энэхүү зээлийн 50 хувь болох 83,7 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг манай Засгийн газар хариуцаж, улмаар энэ хэмжээгээр Оросын тал “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг өсгөх саналыг ОХУ-ын Засгийн газарт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тавиад байсан юм. Энэ асуудлыг манай Засгийн газрын саналын дагуу шийдэж, УБТЗ-ын дүрмийн санг өсгөх хэлэлцээрт 2023 оны 6 дугаар сард хувь нийлүүлэгч талууд гарын үсэг зурснаар УБТЗ-ын дүрмийн сан 167,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тус нийгэмлэг өргүй болсон.

Оросын тал нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх өөрийн талын 83,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтдаа дүйцүүлж гол замын 5 шинэ зүтгүүр нийлүүлэхээр тохирсны дагуу ийнхүү эхний ээлжийн зүтгүүрээ нийлүүлж байна. Дараагийн зүтгүүрүүд Улсын баяр наадмаас өмнө орж ирснээр УБТЗ-ын зүтгүүрийн паркийн хүчин чадал нэмэгдэж, өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад үлэмж ахиц өөрчлөлт гарах юм.

2ТЭ25Км серийн энэхүү гол замын зүтгүүр нь 4500 тоннын хүчин чадалтай бөгөөд эдгээр 5 зүтгүүр орж ирснээр ийм серийн 27 зүтгүүртэй болох юм

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан