Сүүлийн үед 16 нас хүрээгүй хүүхэд мопед унаж, замын хөдөлгөөнд оролцох нь нэмэгдэж, улмаар зам тээврийн осолд өртөх тохиолдол гарсаар байгааг НЭМҮТ-ээс мэдээллээ.
Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд "Унадаг дугуйг арав хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно" хэмээн заасан байдаг.
Унадаг дугуй, скүүтер, скейтборд унахдаа баримтлах аюулгүй ажиллагааны дүрэм:
-
Өөрийн нас, өндөр, чадварт тохирсон скүүтер, скейтборд, унадаг дугуй унах
-
Дуулга өмсөх
-
Тохой, өвдөг, хамгаалалтын хэрэгсэлтэй байх
-
Унадаг дугуй, скүүтер, скейтборд унасан үедээ чихэвч, гар утас хэрэглэхгүй
-
Тод өнгийн болон, цацруулагчтай хувцас өмсөх
-
Замын хөдөлгөөний дүрэм, журмыг мөрддөг байх
-
Зүүн эргэх, баруун тийш эргэх, зогсох гарын дохиог сургах
-
Замын дохио, тэмдгийг ойлгож ажиглаж байгаа эсэхийг шалгах