Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. УБТЗ ХНН Монгол улсын ачаа эргэлтийн 72 хувийг дангаараа бүрдүүлж, эдийн засагт жин дарах хувь нэмрийг оруулж байна.
Өнөөдөр "УБТЗ" ХНН байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан баярын хурал боллоо. Баярын хуралд Замын удирдлага, Ахмадын болон Залуучуудын байгууллага, МТЧ-дын ҮЭ-ийн Холбооны төлөөлөл, Улаанбаатар зангилааны төмөр замчид оролцлоо. Баярын хуралд "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн "УБТЗ" ХНН байгуулагдсан түүхэн ач холбогдол, Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр, тус нийгэмлэгийн хөгжил шинэчлэлийн талаар илтгэл тавилаа.
Баярын хурлын төгсгөлд Замын удирдлага төрийн болон нийгэмлэгийн шагналаар шагнагдсан тэргүүний төмөр замчдад шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.