“Улаанбаатар Урбан фестиваль” өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. Монголд анх удаа болж буй буй уг арга хэмжээ нь 3х3 сагсан бөмбөг, скейтборд, роллер скейт, BMX дугуй, крикет, модон барилдаан, корнхол, лазер гүйлт, фанкшенл фитнесс, фризби, пикель болл зэрэг нийт 11 төрлөөр зохиогдох юм.
Фестивалийн үеэр хотын спортын төрлүүдийг нийтэд таниулж, хүүхэд залуусыг эдгээр спортоор сонирхон хичээллэх боломжоор хангахаас гадна нөхөрсөг тэмцээнүүдийг зохион байгуулна. Нийт гурван өдөр үргэлжлэх тус фестивалийн хүрээнд дээрх спортоор хичээллэдэг мэргэжлийн тамирчдын мини тэмцээн болно. Дээрх төрлүүдээс модон барилдаан, фризби, фанкшенл фитнесс, пикель болл, корнхолл, дугуйт тэшүүр гэсэн зургаан спортоос бусад нь олимпын хөтөлбөрт багтсан байдаг. Сүүлийн үед тусгай хэрэглэл материал, зориулалтын заал танхим шаарддаггүй, сул чөлөөтэй талбай л байвал хаана ч очоод хичээллэх боломжтой урбан буюу их хотын спорт хүүхэд, залуусын дунд өргөн тархсан юм.