Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн батламж авав Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 25 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна Насжилт тэтгэврийн даатгалын санд ачаалал үзүүлэх хандлагатай байна “Чанартай боловсролыг дэмжих” зорилтыг сурталчлах аян эхэллээ Боловсролын чанарын ялгааг арилгах чиглэлээр Дэлхийн банктай хамтарна “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ Нийтийн тээврийн зорчигчдод мэдээ мэдээлэл, контентуудыг шууд дамжуулан хүргэж байна “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдахаар Япон Улсаас сурагчид иржээ Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт эхэллээ
Ц.Гарамжавт хилийн хориг тавьж, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хоригложээ

 

Монполимет группийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавт хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хүнтэй харилцахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан байна. Энэ тухай шүүхийн албан ёсны мэдээлэлд: 

"Нийслэлийн прокурорын газраас 2024 оны тадвдугаар сарын 31-ний өдөр яллагдагч Ц.Гарамжавт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох, тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, прокурорын санал, яллагдагч Ц.Гарамжав, түүний өмгөөлөгч нарын хүсэлт, тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн баримтуудад тус тус үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Харин прокурорын гаргасан саналын зарим хэсэг буюу тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хэсгийг хүлээн авахаас татгалзсан болно" гэсэн байна. 

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан