Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эх хүүхдийн ягаан дэвтэр цахим боллоо

Ягаан дэвтэр буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг "E-Mongolia" системд оруулж, цахимжуулах тухай Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал энэ оны гуравдугаар сард мэдэгдэж байв. Тэгвэл Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ягаан дэвтрийг бүрэн цахимжуулж дуусчээ.

Эргэн сануулахад, Ерөнхий сайдын захирамжаар 2023 онд эрүүл мэндийн цахимжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Тавдугаар сарын 4-ны өдөр "E-Mongolia 4.0"-ыг олон нийтэд танилцуулах үеэр дараах долоон үйлчилгээг бүрэн цахимжуулжээ. Үүнд,

1.     Эмийн жор

2.     Дүрс оношилгооны дүгнэлтүүд

3.     Шинжилгээний хариу

4.     Вакцины гэрчилгээ

5.     Эмчлүүлэгчдийн карт

6.     Жирэмсэн эмэгтэйн карт

7.     Хүүхдийн ягаан дэвтрүүдийг бүрэн цахимжуулжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан