Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын зүгээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулахаар дараах гурван хүнийг нэр дэвшүүлсэн байна.  

Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор орны гишүүнийг томилдог. Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон онол практикийн болон хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад ажилласан мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг үндэслэн Ц.Цолмонг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр УИХ-аас санал болгожээ. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг нэр дэвшүүлэх захирамж хүргүүлсэн юм. Уг захирамжид: 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Бямбадоржийн Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Рагчаагийн Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тус тус санал болгожээ.

 Ийнхүү гурван нэр дэвшигчээр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Ц.Цолмонг 68.3 хувиар, Б.Болдбаатарыг 65.8 хувиар, Р.Батрагчааг 65.9 хувийн саналаар тус тус дэмжлээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан