Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Номтойбаяр: Бид зах зээлийн эдийн засаг, хууль эрх зүйн орчинд бүгдийг өөрсдөөсөө хамааралтай байлгадаг төрийн ноёрхлыг халахыг зорьж байна.

#ҮндэснийЭвсэл #ҮндэстнээрээБаяжъя

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу “Үндэсний Эвсэл”-ийн Удирдах зөвлөл болон гишүүд хуралдаж нэр дэвшигчдээ тодрууллаа.

"Үндэсний Эвсэл” нийт 76 нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Үүнээс жагсаалтаар 30, тойрогт 46 хүн нэр дэвшүүлэхээр тогтлоо. Нийт 76 нэр дэвшигчийн 35 нь эмэгтэйчүүд байна.

📌 Жагсаалтыг “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр ахалж, УИХ-ын гишүүн асан А.Ундраа эмэгтэйчүүдийн төлөөлөл болон удаалж, гуравт, Монголын Либерал ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа жагсчээ.

“Үндэсний Эвсэл” нь салбар бүрийн мэргэжилтнүүдийн дуу хоолойг бодлого тодорхойлох үйл явцад хүргэх "1 улс төрч-1000 мэргэжилтэн" зарчмыг баримталж буй.

“Үндэсний Эвсэл” нэр дэвшигчдээ тодруулахдаа тэдний мэдлэг, боловсрол, салбартаа мэргэшсэн байдалд онцгой анхаарсны зэрэгцээ хууль дээдлэх ёс зүй, сахилга батыг эрхэм болгосноо тэмдэглэв.

 

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан