Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тойргоо сольж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс нэр дэвших болжээ. Тэрээр 2020 оны сонгуульд бие даан өрсөлдөж, Орхон аймгаас сонгогдсон юм.
Тэрээр өчигдөр болсон, АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлын өмнө “Намаас намайг хаана нэр дэвш гэнэ, би тэнд ялах үүрэгтэй. АН ялахгүй бол Монгол Улс дахин дөрвөн жилээр ухарна. Манай намын гишүүд надад та жагсаалтад багтаж, тойрогт нэр дэвшсэн гишүүдээ дэмжин ажиллах нь зөв гэсэн. Гэхдээ нам яаж шийднэ, би тэр дагуу ажиллана. Би Хөгжлийн банкны шүүх хуралд хоёр сарын турш суусан. Шүүхээс намайг гм буруугүй гэж үзсэн тул надад авлига, албан тушаалын хэрэг байхгүй. Миний амьдралын эцсийн зорилго УИХ-ын гишүүн болох биш юм. Улс орон хүнд байдалд байгаа тул нэр дэвших нь зүйтэй гэж үзсэн” гэсэн юм.
Тэрээр өмнө нь хоёр ч удаа СХД-ээс нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр сонгогджээ.
УИХ-ын сонгуулийн 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас өрсөлдөх нэр дэвшигчид
- Норов Алтанхуяг
- Жадамба Отгонбаяр
- Нэмэхбаяр Амаржин
- Цоггэрэл Уянга
- Пүрэвдорж Галиндэв
Норовын АЛТАНХУЯГИЙН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1976 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн дунд сургууль
1981 онд Монгол Улсын Их Сургууль биофизикч мэргэжлээр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1981-1990 онд МУИС-ийн ФМФ, Биофизикийн тэнхим, багш
1990-1992 онд Монголын Социал Демократ Намын нарийн бичгийн дарга
1992-1994 онд “Энэ өдөр” ББХК-ийн захирал
1994-1996 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
1999-2000 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2000-2001 онд Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга
2001-2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2006-2008 онд Монгол Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлд зөвлөх
2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд
2008-2014 онд Ардчилсан намын дарга
2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 онд “Хөгжил-Ардчилал” ТББ-ын тэргүүн
2017-2019 онд Ерөнхийлөгчийн зөвлөх
2018 онд “Нэгдмэл Монгол” ТББ-ын зохицуулагч
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн