Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАХИМ ҮНЭМЛЭХ НЬ ХЭВЛЭГДЭЭГҮЙ ИРГЭД БАНКНААС БУЦСААР...

Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-ноос эхлэн олгохоор болоод байгаа. Харин иргэд хүссэн банкинд очоод  мөнгө авах данс нээлгэх  юм. Иймээс банкуудад иргэд дансаа нээлгэж байгаа эсэхийг сурвалжиллаа. Өчигдөр 11:00 цагийн үед 11 дүгээр хорооллын “Хадгаламж”  банкны салбараар ороход  зургаан цонхоор иргэдэд үйлчилж байв. Гэхдээ нэг цонхоор  нь  хүүхдийн мөнгөний данс нээж байв. Энэ цонхоор үйлчлүүлэхээр  гурав, дөрвөөрөө дугаарлан зогссон байлаа.   Тус банкны теллер Н.Цогцолмаагаас зарим зүйлийг тодруулав. Тэрээр “ Манай банкинд  данс нээлгэхэд аав ээжийнх нь цахим иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар шаардлагатай.

Тэгээд  манайхаас  анкет аваад  бөглөнө. Нэг айлын хоёр гурван хүүхэд нэг данс нээлгэж болно. Сар бүр хүүхдийн мөнгө нь энэ нээлгэсэн данс руу шууд орно. Хэрэв манай банкны карттай бол сар бүр банкинд очих шаардлагагүй. Үүнээс гадна цахим үйлчилгээг ашиглан төлбөр тооцоо хийх, орлого зарлага гарсан  гэх мэт дансаа  хянах боломжтой”  хэмээн ярьсан юм.

Үүний дараа  11 дүгээр хорооллын “ХААН”  банкны салбараар орлоо. Өдрийн цайны цаг болоод ч тэр үү нэлээд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тус банкны үүдэнд харилцагчийн зөвлөх хэмээн хоёр ажилтнаас иргэдэд хүүхдийн мөнгө авах дансаа хэрхэн нээлгэх, ямар бичиг баримт шаардлагатай гэх мэт мэдээллүүдийг авч байв. “ХААН”  банк  мөн л иргэдээс хүүхдийн аав, ээжийн иргэний цахим үнэмлэх болон  төрсний гэрчилгээний хуулбарыг шаардаж байгаа аж. Тус банкны харилцагчийн зөвлөх нь цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг нь өөрсдөө хувилан авч байлаа. Үүнд иргэд нэлээд сэтгэл хангалуун байгаа гэдгээ хэлж байлаа.  Харин данс нээлгэхээр ирж буй иргэдийн дунд цахим үнэмлэхээ аваагүй  учир дансаа нээлгэж чадалгүй буцаж буй нь  цөөнгүй харагдсан. 

Энэ талаар Сүхбаатар дүүргийн  иргэн Л.Пагмаас тодруулахад “ Цахим үнэмлэх биднээс шалтгаалахгүй удаж байгаа. Хороон дээр очоод асуухаар хэвлэгдэж гараагүй байна. Хэвлэгдээд ирэхээр нь өөрт чинь хэлнэ гэдэг. Гэтэл банк заавал цахим үнэмлэхээр данс нээнэ гэх юм. Иймээс цахим үнэмлэх гарч иртэл манайх  хүүхдийн мөнгөний дансаа нээлгэж чадахгүй нь.  Би гурван хүүхэдтэй хүн шүү дээ. Тэгээд ч  дараа сард мөнгийг нь нөхөн олгохгүй гэсэн.  Тэгэхээр хэзээ цахим үнэмлэх хэвлэгдэж  би хүүхдийнхээ мөнгийг авах болж байна вэ. Төр засгийнхаа хишгийг хүртмээр л байна” хэмээв. 

Иргэний цахим үнэмлэхээ аваагүй хэдэн хүн байгаа талаар сонирхвол УБЕГ-ынханы  мэдээлж буйгаар энэ сарын 29-ний байдлаар нэг сая 131 мянга 226 иргэний цахим үнэмлэхийг олгоод байгаа гэнэ. Энэ нь  улсын хэмжээнд 69.5 хувьтай явж байгаа үзүүлэлт аж.  Харин яг тэдэн хүн иргэний цахим үнэмлэхээ аваагүй гэсэн албан ёсны мэдээлэл алга. Ер нь банк, болон бусад албан байгууллагууд руу ажил хөөцөлдөхөөр очиход тэдний нэгдүгээрт тавьж буй шаардлага нь иргэний цахим үнэмлэхтэй байх гэж буй.

Ингээд  хүүхдийн мөнгөө авахаар данс нээлгэж  байгаа зарим иргэн болон хүүхдүүдтэй уулзлаа

Л.ЦЭЦЭГ: ЦАХИМ ҮНЭМЛЭХ БИТГИЙ ХЭЛ ХУУЧИН ҮНЭМЛЭХГҮЙ ИРГЭД ЗӨНДӨӨ БАЙГАА

/ Сонгинохайрхан дүүргийн иргэн /

-Хүүхдийн мөнгөө авахаар дансаа нээлгэсэн үү?
-Надад бага насны хүүхэд байхгүй. Харин ач нар маань нээлгэсэн гэж байсан. Хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөг өгөхөөр шинэчлэлийн Засгийн газар шийдвэр гаргасан. Энэ маш зөв алхам гэж боддог.
Ингэснээр Монгол Улс ирээдүйдээ хөрөнгө оруулж байна гэсэн үг.  Ядаж цөөхөн хэдхэн монголчууд бүл нэмнэ  шүү дээ.
-Хүүхдийн мөнгөө авах бол банкинд очиж заавал шинээр данс нээлгэх хэрэгтэй гэсэн. Гэтэл банкууд иргэний цахим үнэмлэх шаардаж байгаа. Харин цахим үнэмлэх нь хэвлэгдэж гараагүй иргэд нэлээд байх шиг. Энэ тухайд?
-Одоо угаасаа л  бүх төрлийн үйлчилгээ авах гэхээр цахим иргэний үнэмлэх шаардаж байгаа.  Хороо хүртэл шүү дээ.
Дийлэнх иргэд авсан л байх. Гэхдээ иргэний  үнэмлэх битгий хэл хуучин иргэний үнэмлэхгүй иргэд ч зөндөө байгаа. Ер нь,  голдуу амьдралын төвшин доогуур олон хүүхэдтэй хүмүүс аваагүй байгаа. Тэдэнд хүүхдийн мөнгийг нь олгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

Л.БОЛОР: МӨНГӨӨРӨӨ ЮУНД ЗАРЦУУЛААА БОДООГҮЙ Л БАЙНА

/Үй цай сургуулийн сурагч/

-Миний дүү хүүхдийн мөнгөө авах дансаа нээлгэсэн үү. Мөнгөөрөө юу хийх вэ?
-Юу авах  талаар бодоогүй л байна. Ямар ч байсан сард 20 мянган төгрөг өгнө гэсэн. Дансаа нээлгээгүй маргааш нөгөөдрөөс нээлгэх байх.
-Хүүхдүүд чинь мөнгөтэй болохоороо ийм юм, тийм юм авна гээд  ярьдаг шүү дээ. Танай ангийн хүүхдүүд мөнгөө аваад юу хийх тухайгаа ярих юм уу?
-Хүүхдүүд бид өөрийн гэсэн мөнгөтэй болвол гоё л байна.


Х.НОМИН: ЭЭЖДЭЭ БЭЛЭГ АВЧ ӨГНӨ

/Үй-цай сургуулийн сурагч/

-Хүүхдийн мөнгөөрөө юу хийхээр төлөвлөсөн бэ?
-Миний хувьд хүүхдийн  мөнгөө аваад ээжийгээ баярлуулмаар байна. Хэрэв мөнгө үлдвэл найздаа ч бэлэг авч өгнө.
-Хүүхдийн мөнгө авах дансаа энэ сарын 20-ны дотор нээлгэх хэрэгтэй гэснийг мэдсэн үү. Тэгэхгүй бол нөхөж олгохгүй гэсэн?
-Би мэдээгүй. Ээждээ хурдан очиж хэлье.

0 Сэтгэгдэл
MONGOL YLS ARAICH DEE. IIM CAHIM VNEMLEH GARGAJ IRGEDEE DOROMJLOH CH GEJ DEE. DEER MI HARIUCLAGAGVI HOROO ZAHIRGAANII AJILTNUUD BARAG 4-R ANGI TOGSOOGVI SHAHAM ULS TORIIN NAMYYDIIN SHAHAANII IRGENII BVRTGELIIN AJILTNUUD BALLAJ OGCH BAINA DAA. TER ABSAN ZYRGII NI HAR,YRGIIN OBOG, NERIIG HYRTEL ALDAATAI BICHIH UM. ER NI TER MYYDAJ SYLARCANII DOHIO BIZ DEE. OLIGGVI YLS TERCHID, OODGVI NAMUUDIIN BALAG BIZ EE. ODOO CH TER, TERIIN BAIGYYLLAGYYDIIN AJIL CH BYR MESEN SENELOO L DOO. 25 NAS HYREEGYI NUSGAICHUUD CAANA CHINI YAM AGENTLAGUUDAAR DYYRCH, IH ZASAG,OTGON TENGER, METIIN REKLAMNII DEED SURGUULIIN TEGSEGCHID ZEB BICHIH DYTEM MEDEHGYI BAIJ BICHIG TELEBLEH UM GENEE. YANAA AITANHUYG SAIDAA EGLEE BYRIIN 7.30 CAGT EMNE CNINI SUUDAG SEESGERYYDEE TA HEG HAR DAA. MONGOL ULSAA MEHEEH BII DEE.
Хамгийн их уншсан