Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Малчдыг жил бүр эмнэлгийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна

Малчдыг жил бүр эмнэлгийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Малчны тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр дэмжээд байна. Хуулийн төслийг санаачлагч Г.Тэмүүлэн гишүүн "Мал аж ахуйн салбарыг авч яваа, Монгол Улсын өнцөг булан бүрийг эзэнтэй байлгаж, тусгаар тогтнолын баталгаа болж буй малчдын нийгмийн болон эрүүл мэндийн баталгааг төрөөс хангах зайлшгүй шаардлагатай.

Өнөөдөр 298 мянган малчдын 80 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, тэтгэвэрт гарах боломж бололцоогүй байна. Хэдийгээр 2021 онд малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль батлагдсан ч цар тахлын хязгаарлалтын улмаас  20 мянган малчин, 15 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчид хуулийн үйлчлэлд нэмэгдэж хамрагдсан. Тиймээс энэхүү хуулийн төслийн тавдугаар зүйлд өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх асуудлыг 2026 оны нэгдүгээр сарын 1 хүртэл дагаж мөрдөхөөр тусгасан. 

Мөн малчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс жил бүр эмнэлгийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах зохицуулалтыг тусгасан" гэв.

1 Сэтгэгдэл
түвшинбат бол алан бомбоо шүү
Хамгийн их уншсан