"Парис-2024" зуны олимпын наадмын эрх олгох сүүлчийн тэмцээн Станбул хотод өнөөдөр /2024.05.09/ эхэллээ. Өнөөдөр сонгомол бөхийн тамирчид болох 60кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 97кг-д Б.Бадамдорж нар өрсөлдөнө.
МЧБХ-ны “Парис-2024” олимпын наадмын ерөнхий дасгалжуулагч гавьяат тамирчин Б.Наранбаатараар удирдуулсан дараах тамирчид олимпын эрхийн төлөө хүч сорино.
Чөлөөт бөхийн төрөлд
Эрэгтэй:
• 57 кг З.Занабазар
• 65 кг Т.Тулга
• 74 кг О.Сүлдхүү
• 97 кг Г.Ганхуяг
Эмэгтэй:
• 53 кг Б.Хулан
• 57 кг Б.Хонгорзул
• 76 кг Э.Даваанасан
Сонгомол бөхийн төрөлд
•60кг Б.Мөнх-Эрдэнэ
•97кг Б.Бадамдорж нар эрхийн төлөө өрсөлдөнө.
Шүүгчээр олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас ажиллана.