Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Олимпын бамбар асаж, Парис хүрэх аялалдаа гарлаа

Олимпын бамбар асаж, Парис хүрэх аялалдаа гарлаа

Дэлхийн эв нэгдэл, энх тайван, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон олимпын наадмыг зохион байгуулах эрхийг Франц улсын нийслэл Парис хот авсан. Зуны олимпын 33 дахь удаагийн наадам долдугаар сарын 26-аас наймдугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Парис хотын төвд Эфелийн цамхгийн ойролцоох Сена мөрний эрэг дээр олимпын наадам хүртэл 100 хоног үлдсэнийг тэмдэглэж цагийн зүү цохилж эхэлсэн байна.

Энэ үйл явдалтай зэрэгцэн олимпын бамбар бадамлан асаж аян замдаа гарлаа. Олимпын бамбарыг уламжлал ёсоор олимп мэндэлсэн нутаг болох Грекийн Олимп ууланд бадамлан асаасан байна. Олимп уулын хормойд МЭӨ 776 онд олимпын наадам анх мэндэлсэн гэж үздэг юм. Олимпын галыг наадам анх зохион байгуулагдсан цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох 2600 жилийн настай Хера сүмд мөнхөд бадраан хадгалдаг.

Грекийн жүжигчин Мэри Мина тогооноос гал асаах ёслолыг гардан гүйцэтгэсэн бол түүний гараас бамбарыг Францын усанд сэлэлтийн тамирчин Лауру Манауду авчээ. Лауру Манауду 2004 онд болсон Афины олимпоос анхны алтан медалиа хүртэж байсан тамирчин юм.

Олимпын бамбар асаж, Парис хүрэх аялалдаа гарлаа

Нээлтийн арга хэмжээн дээр Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах үг хэллээ. Тэрээр “эртний түүхэнд олимпын наадам дайн тулаан, хямрал мөргөлдөөний цаг үед Грекийн олон тусдаа хот мужуудыг нэгтгэж байсан. Өнөөдөр ч мөн олимпын наадам дэлхийн нийтэд энх тайван, эв нэгдлийг авчирдаг цорын ганц арга хэмжээ болон үлджээ” хэмээн дурдсан байна. Мөн тэрээр энэ удаагийн олимп урьд өмнөх наадмуудаас илүү эрч хүчтэй, тогтвортой бөгөөд эрэгтэй, эмэгтэй тамирчид ижил тэнцүү буюу 50, 50 хувь оролцож жэндэрийн эрх тэгш байдлыг хангасан анхны наадам болно гэдгийг онцоллоо.

Сонирхуулахад, Парис хот олимпын наадмыг хамгийн анх 1900 онд зохион байгуулж байсан юм. 1900 оны олимпод анх удаа эмэгтэй тамирчид оролцож байсан түүхтэй. Үүнээс хойш Парис 1924 онд зуны олимпыг дахин зохион байгуулж энэ жил гурав дахь удаагаа хийх гэж байна. Парисаас гадна зөвхөн Лондон л гурван удаа зуны олимпыг хүлээн авч байжээ.

Олимпын бамбар Грекийн нутаг дэвсгэрт 11 хоног аялахдаа 41 хотыг дайран өнгөрч 5,000 км замыг туулан 600 гаруй хүн бамбарыг буухиалан дамжуулах юм. Бамбар дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Франц улсад хүрэх аялалдаа гарна. Ингэхдээ 1896 оны Афины олимпоос хэдхэн долоо хоногийн дараа анхны аяллаа хийж байсан 19 дүгээр зууны үеийн бэлгэ тэмдэг Белем усан онгоцоор аялах аж. Усан онгоц Бразил, Гайана, Карибын эргийн орнуудаар дайрч Газар дундын тэнгисийг 10 гаруй хоног туулж тавдугаар сарын 8-ны өдөр Францын Марсель хотод ирнэ.

Олимпын бамбар Парисын цэнгэлдэх хүрээлэнд асах хүртлээ Франц даяар 12,000 км туулж, 400 гаруй хот тосгоныг дайран 10,000 орчим хүний гар дамжина. Эцэст нь, долоодугаар сарын 26-ны өдөр Сена мөрний эрэг дээр бадамлан асна.

Олимпын нээлт, хаалтын арга хэмжээ хэзээнээсээ дэлхийн нийтийн хамгийн их хүсэн хүлээдэг шоу энтертайнмент, ёслол хүндэтгэлийн том арга хэмжээ болдог. Энэ удаа Франц улс хэрхэн зохион байгуулж, бамбарыг цэнгэлдэх хүрээлэнд хэрхэн бадамлуулах нь нууц хэвээр байна. Ямартай ч илүү шинэлэг, орчин үеийн чиг хандлагыг харуулах хүлээлттэй байгаа юм. 2020 оны Токиогийн зуны олимп, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмууд цар тахлын улмаас олимпын гал асаах нээлт болон хаалтын арга хэмжээ үзэгчгүй болж байсан бол энэ жил танхим дүүрэн үзэгч, гадна дотны зочин төлөөлөгч дүүрэн байх болно.

Олимпын бамбарыг Олимп ууланд асааж, аялуулах уламжлал хамгийн анх 1936 онд Берлиний олимпын наадмаас эхэлсэн байна.

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан