Эрүүл мэндийн даатгал төлдөг ч ихэнх хүн урьдчилан сэргийлэх болон бусад нарийн мэргэжлийн үзлэгт хамрагддаггүй. Угтаа иргэн бүр жилд нэг удаа үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой байдаг. Мөн нөгөө талд эмнэлэгт цаг авсан ч тухайн товлолт өдөртөө очихгүй байх тохиолдлоос болж эмч болон үзлэгт хамрагдах гэж байгаа хүмүүс шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж, авч чадахгүй байх нь их. Тиймээс улсын эмнэлэгт цаг аваад тухайн товлолт хугацаандаа очоогүй иргэдэд торгууль ногдуулахаар болжээ.
Тодруулбал, эмнэлэгүүдэд зохиомол ачаалал үүсгэхгүйн тулд эхний удаа авсан цагтаа очоогүй иргэд дахин үзлэгийн цаг авах бол 20 мянган төгрөгийн торгууль төлөхөөр болсон байна.
Тус торгууль нь эмнэлгийн орлого болж үлдэх зохицуулалттай журам батлагдсан байна. Журмыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан бөгөөд торгуулийн мэдээллийг эмнэлэг заавал мэдээлэх ёстой аж.
Гэхдээ торгуулийн дүн хасагдсан ч ЭМД-ын сангаас иргэнд олгох тусламж үйлчилгээний зардал суутгагдахгүй, бүрэн дүнгээр олгогдоно гэдгийг ЭМДЕГ-аас мэдээллээ.
ЭМНЭЛГҮҮДИЙН ЦАГИЙГ НЭГ ДУГААРААС АВЧ БОЛНО
Цахимаар болон утсаар улсын эмнэлэгт цаг, дугаар авахад хүндрэлтэй байгааг иргэд хэлдэг. Мөн урьдчилж авсан цагаараа очихоор тухайн цагт 2-3 хүний үзлэг давхцах зэрэг тохиолдол ч гардаг байна. Тиймээс улсын эмнэлгүүдэд үзлэгийн цаг авахад холбогдох утасны жагсаалтыг хүргэж байна.
2023 оноос төрийн үйлчилгээний цахимжилт эрчимжиж байгаатай холбоотой эмнэлгийн цаг захиалгын нэгдсэн төв ажиллаж эхэлсэн. Тодруулбал, иргэд 1800-0119 дугаараар улсын бүх эмнэлэгт үзлэгийн цаг урьдчилан авах боломжтой.
Мөн тус дугаараас гадна үзүүлэх шаардлагатай эмнэлэгтэйгээ холбогдож тухайн эмнэлэгт үзүүлэх боломжтой тасаг, үзлэгт шаардлагатай шинжилгээ зэрэг бусад мэдээллийг авах боломжтой.
- Улсын Нэгдүгээр төв эмнэлэг- 77110111
- Улсын Хоёрдугаар төв эмнэлэг- 70150222 , 70150225
- Улсын Гуравдугаар төв эмнэлэг- 77046666
- Хавдар судлалын үндэсний төв- 70162529 /зөвхөн давтан үзлэг/
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Хүүхдийн цаг-70141403 , Эмэгтэйчүүд-70121201
- Халдварт өвчин судлалын үндэсний төв Халдварт өвчин-453849 , БЗДХ-450867
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв- 98963630
- Арьсны өвчин судлалын үндэсний төв- 70135035
- Цус сэлбэх судлалын үндэсний төв- 7013-6504
- Наркологийн эмнэлэг- 70173985
- Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв- 11361302
- Баянзүрхийн эрүүл мэндийн төв /Настны кабинет, сэтгэц, сүрьеэ, хавдар, ДОХ/БЗДХ кабинет, өсвөр үе залууст ээлтэй клиник/- Поликлиник 70150053
- Амбулатори-70150056, 70150058
- Өсвөр үе залууст ээлтэй клиник- 70150063
- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв- 70117162
- Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв -70181475 / 12 цагаас хойш/
- Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв- 11342493