-
3х3-ын Олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ
-
Тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд тоглоно
"Парис 2024" зуны олимпын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцох ганц эрхийн төлөөх тэмцээн Хонконгод энэ сарын 12-14-ий хооронд болно.
Эрэгтэй, эмэгтэй тус бүр найман орны баг өрсөлдөх тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцоход бэлэн болжээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн Ариунболдын Ананд тэргүүтэй эрэгтэй баг Латви, Египет, Шинэ Зеландын хамт "В" хэсэгт багтсан бол эмэгтэй баг Нидерланд, Азербайжан, Чилийн шигшээ багуудтай нэг хэсэгт тоглоно.
-
3х3 багийн тамирчдад 500 сая төгрөгийн шагнал олгохоор шийдвэрлэв
-
Олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд Монголын 12 тамирчин цэц сорино
-
3х3 эмэгтэй, эрэгтэй шигшээ багууд Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ
Эмэгтэй багийн Азийн АШТ-д оролцсон бүрэлдэхүүн өөрчлөгдөөгүй. Харин Азийн АШТ-д оролцсон эрэгтэй багаас зөвхөн багийн ахлагч А.Ананд Хонконгийг зорьжээ. Түүнтэй хамт Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Чулуунбаатарын Ихбаяр нар тоглохоор болов.