Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Олон улсын эмч нарын өдөр тохиож байна

Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд олон улсын эмч нарын өдөр тохиодог билээ. Манай улс энэ өдрийг эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарыг алдаршуулах, эмчийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилготой олон үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнгөрсөн жилээс эхлэн Засгийн газар, ЭМЯ-наас энэ өдрийг эмч нараар бахархах, тэднийг дэмжих, тулгамдсан асуудлыг нь шийдэх гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх ажил хэрэгч байдлаар тэмдэглэж байх санаачилга гаргасан. Энэ жилийн олон улсын эмч нарын өдрийг Монгол Улс "Эмч танаараа бахархъя" арга хэмжээг зохион байгуулж 2500 эмчийг хамруулжээ. Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте болон УИХ-ын гишүүд оролцлоо. Мөн энэ үеэр УИХ-аар баталсан Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийг гардуулах ёслол боллоо.
"Эмч танаараа бахархъя" хүндэтгэлийн арга хэмжээг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нээлээ. Тэрбээр "Монгол Улсын бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж буй анагаах эрдэм мэдлэг, авьяас, туршлага хосолсон эмч нарт Олон улсын эмч нарын мэндийг дэвшүүлье. Эмч нарын нийгэм, хувь хүний амьдралд оруулсан хувь нэмрийг дэлхий нийт, улс орон, гэр бүл, хувь хүн бүгд хүлээн зөвшөөрдөг. Бүх улс эрүүл мэндийн салбарынхныг хөдөлмөр зүтгэл, эмчийн нинжин сэтгэл, мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлдэг гэдэгт итгэлтэй байдаг. Эрүүл мэндийн салбар бол дэлхийн хамгийн чухал салбаруудын нэг. Анагаах ухаанд үргэлж ахиц дэвшил гарч, эмч нар өдөр бүр янз бүрийн эмгэгтэй нүүр тулж, оношилж, эмчилж, зөвлөж байна. Өвчин эмгэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Энэ үед эмч хүн л амь насыг аврахад үргэлж бэлэн байдалд байдаг. Манай улсын эмч нар дэлхийн анагаах ухааны орчин үеийн шилдэг технологи, хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэн нутагшуулж, монгол хүн эх орондоо олон улсын жишигт хүрсэн оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж нэмэгдсээр байна. Монгол Улсын хүн ам 1921 онд 650 мянга байсан бол одоо 3.6 сая болж, хүн амын өсөлт эрчимтэй явагдаж, дундаж наслалт 40-70 хүртэл нэмэгдсэн нь хүн амын эрүүл мэндэд төрөөс онцгой анхаарч ирсэнтэй холбоотой юм. Эрүүл мэндийн салбарын төсөв, хүний нөөц жилээс жилд нэмэгдэж, оношилгоо, эмчилгээний шинэ техник, технологиуд нэвтэрч, тоног төхөөрөмжийн хангалт эрс сайжирсан. Улсын хэмжээнд 4500 гаруй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж, 14 мянган их эмч, нийт 56 мянган эрүүл мэндийн ажилтнууд хүн амын эрүүл мэндийн төлөө зүтгэж байна.
Олон улсын эмч нарын өдрийн өмнөхөн Эрүүл мэндийн сайд миний бие Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, хөдөө орон нутагт ажиллаж эмч, эмнэлгийн мэргэжилтний болон эмнэлгийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын баталгаажилтыг хангуулах талаар санал солилцсон бөгөөд дэмжих, үйл ажиллагааг жигдрүүлэх талаар холбогдох шийдвэрүүдийг гаргасан билээ. Эрхэм хүндэт эмч нараа, Эрүүл монгол хүн эх орноо хөгжүүлнэ, эрүүл Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэх эрхэм үүрэг эмч та бүхэнд байна. Хүнлэг энэрэнгүй, ёс суртахуунтай, мэргэжлийн өндөр ур чадвартай эмч бол Монгол Улсын хөгжлийн нэг чухал тулгуур юм. Тиймээс эмч хүн эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангарагладаг. Нийт эмч нартаа дахин Олон улсын эмч нарын өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, амжил бүтээлийн дээдийг хүсэн ерөөж, эрдэнэт хүмүүний эрүүл мэндийг хамгаалах ариун үйлс, нөр их хөдөлмөрт тань улам их амжилт хүсье" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан