Говийн бүсийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 29-нд зохион байгуулсан. Урьдчилсан хэлэлцүүлгээр бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, нөөц боломж, давуу тал, тулгамдсан асуудлыг тодорхойлох зорилго тавьсан. Өнөөдрийн чуулганаар говийн бүсийн боловсрол, эрүүл мэнд, ажиллах хүчний талаар хэлэлцлээ. Хэлэлцээд орхидог биш гарц шийдлийг тодорхойлох ёстой.
Монголын говь түүхийн өлгий,өв соёлын гал голомт.Түүх соёлын дурсгалт газруудыг түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой
Дорноговь аймаг Хамарын хийд, Дундговь аймаг Их, бага газрын чулуу, Сүм хөх бүрд, Дэл хадны бичиг, Өмнөговь аймаг Дэмчогийн хийд, Ёлын ам, Хонгорын элс, Говьсүмбэр аймаг Чойрын богд уул гадаад, дотоодын жуулчид аль хэдийнэ зорьж очдог нутаг орон, түүхэн дурсгалт газрууд байна. Говь нутаг палентлогийн олдвор ихтэй, эрдэнэт мал сүрэг арвин, уул уурхай цөм бүрэн бүс нутаг юм. Харин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, аялал жуулчлал, уул уурхайг бүрэн дүүрэн ашиглах хүний нөөц дутмаг болох нь олон судалгаа, тоон мэдээллээс харагддаг
Говь нутаг газрын хэвлийн баялаг ихтэй. Уул уурхайн баялгаа өртөг шингээж борлуулахын тулд үйлдвэрлэл бий болгож, аж үйлдвэрийн парк байгуулах шаардлага байгааг чуулганд оролцогчид онцолж байна.
Говийн бүс нутаг болох Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймагт 100 гаруй Ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж 2000 шахам багш ажиллаж байна. Мөн говийн дөрвөн аймагт 90 гаруй цэцэрлэгт 400 гаруй багш сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Нийт хөдөлмөр эрхлэлтийн байдлыг дээрх дөрвөн аймгаар авч үзвэл 16-70 насны 240 гаруй мянган иргэн хөдөлмөр эрхэлж байгаа тоон мэдээлэл байна. Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувьд нэг их эмчид ногдох хүний тоо 340 байна. Энэ нь эмнэлгийн ачаалал их байгааг харуулж байна. Эрдэнэт мал сүрэг арвин говь нутагт мал эмнэлэг, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, уул уурхайтай аймагт мэргэжлийн болон их, дээд сургуулийг шилжүүлэх, байгуулах нь бүсчилсэн хөгжлийн шанг татах юм
Говьд ажиллах хүчний 50-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байна. УИХ-д 2020-2024 онд сонгогдсон эмэгтэй гишүүд Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг батлуулахаар хэлэлцүүлж байна. Мэдээж аж үйлдвэрлэл хөгжиж байгаа Дорноговь, Өмноговь аймгуудад боомтын үйл ажиллагааг сайжруулах нь тулгамдсан асуудлын нэг юм. Бэлчээрийн доройтол,усны асуудал, боловсролын салбарын хүртээмж, нарийн мэргэжлийн эмч бэлтгэх асуудлыг яаж шийдэх вэ гэдэг нь бидний хэлэлцүүлгийн гол агуулга байх учиртай
Говийн хөгжил
Эзэн болсон хүмүүн зон олон
Эрдэнэ хадгалсан газар шороо, бэлчээр ус
Элбэг баян мал сүрэг, эх түүх соёлоо эрхэмлэн дээдэлж, хадгалж, хамгаалах зөв зохистой бодлого хэрэгжүүлж урагшилна