Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулган зохион байгууллаа

 

“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганыг 2024.01.15-нд УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Соёлын яам, Боловсролын ерөнхий газар, ШУА-ийн Хэл зохиолын үндэсний хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургуультай хамтран зохион байгууллав

Чуулганд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ уламжиллаа

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо, тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдэглэлийн байршил, монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, төрийн албан хаагчийн нэрийн хуудаст тавих ерөнхий шаардлагын стандартыг баталсан гэдгийг илтгэлдээ онцолсон юм

Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг миний бие санаачлан, ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Чуулга уулзалтад үндсэн илтгэгчээр оролцож “Монгол хэл, бичгийн эрх зүйн зохицуулалт, бодлого, хэрэгжилт” сэдвээр илтгэл танилцууллаа

Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг 2003 онд баталж, энэхүү хуулийн хамрах хүрээг өргөтгөн 2015 оны 2 дугаар сарын 12-нд Монгол хэлний тухай тухай хуулийг батлан мөн оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн.

2020 онд баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газраас 2020 онд баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” зэрэг бодлогын баримт бичгүүд хэрэгжиж байгаа. Монголчууд эх, түүх, соёлоороо бахархаж, өвлөн дээдлэх, хүндэтгэн дэлгэрүүлэх сэтгэл зүрхний боловсролыг авч төрдөг ард түмэн. Хойч үедээ түүх соёл, өв соёлоо өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм үүрэг. Тийм ч учраас монгол хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөр нь монгол хэл, бичиг, үндэсний агуулгатай байх, хүүхдийн зохиолыг төрөөс дэмжих, бага ангид унших, бичгийн хичээлийг заавал оруулах, харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн онцлогт тохирсон ном хэвлэлээр хангах, түгээх, үндэсний бичгийн зөв бичих дүрмийг батлуулж, толийг нэгтгэн хэвлүүлэх, монгол хэлний өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгч, соёл тээгчид болон эрдэмтэд судлаачдыг төрөөс бодлогоор дэмжих зэрэг ажлыг цаашид хийх нь зүйтэй юм

Чуулга уулзалтад “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” “Монгол хэл, бичгийн дархлаа, үнэлэмж”, “Монгол хэл бичгийн сургалт”, “Монгол хэл бичгийн технологийн бэлэн байдал”, “Монгол хэл бичгийн судалгаа”, “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр III” зэрэг сэдвүүдээр эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим, харилцаа холбооны яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монгол Улсын боловсролын их сургууль, Монгол Улсын их сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Чуулга уулзалтад оролцогчид хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол хэлний тухай хуулийн 8.3, 7.2, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019, 2022 онд хийсэн Төрийн албан хаагчийн Монгол бичгийн мэдлэгийн түвшнийг тогтоох гурав дахь шатны судалгааг 2024 авч, үндэсний бичгийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, кирил бичгийн зөв бичих дүрэм, толийг дагаж мөрдөх ажлыг олон нийтэд сурталчлах, хэвшүүлэх, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншдаг ном хэвлэлийн агуулгад үндэсний агууламжтай зохиол бүтээлийг түлхүү оруулах, түгээх ажлыг төрийн дэмжлэгээр зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулахыг тусгаад, үндэсний чуулганы зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газарт уриаллаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан