Дундговь аймгийн эрдэмтэн багш нарт Боловсролын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Боловсролын шинэ сэргэлтийн талаар мэдээлэл хүргэж, санал солилцлоо.
Аймгийнхаа цэцэрлэгийн багш нарын 50 хувийг компьютержуулж,цэцэрлэг бүрд морин хуур хөгжим гардуулан өглөө.
2017 оноос эхлэн санаачлан хэрэгжүүлж ирсэн “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийг Дундговь аймагт 2020 оноос хэрэгжүүлж, 2021-2023 онд 3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөөд байна.
“Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийг дэмжиж, хэрэгжилтэд онцгой ач холбогдол өгч ажиллаж ирсэн аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газрын хамт олон, эрдэмтэн багш сурган хүмүүжүүлэгч нартаа талархал илэрхийлье