Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СОЁЛЫН САЛБАРЫНХАН CREATIVEHUB.MN-Д НЭГДЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

ЦХХХЯ, Соёлын яамтай хамтарч иргэний оюуны өмчийн бүртгэлийн мэдээллийг И-Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих форумын үеэр нээсэн creativehub.mn платформд нэвтэрсэн уран бүтээлчдийн мэдээллүүдийг оруулахаар ажиллаж байна.

Төр, хувийн хэвшил хамтран бүтээсэн creativehub.mn-д Монгол орны өнцөг булан бүрт бүтээн туурвиж буй 33 мянган уран бүтээлч, 10 мянган ААН нэгдэх боломжтой юм байна.

Мөн манай улс Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуультай болох гэж байгаад хувьдаа баяртай байна. Учир нь уран бүтээлчийн материаллаг зүйлийг бус уран бүтээлийг үнэлэх, оюуны өмч, зохиогчийн эрхийн гэрчилгээг үнэлж, эдийн засгийн эргэлтэд оруулах таатай орчныг энэ хуулиар нээж өгнө гэж ойлгож байна. Өнөөдөр болсон “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум”-д панелистаар оролцож энэ тухай санал, бодлоо илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан