Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглаврыг баталлаа

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 14 цаг 19 минутад ирц бүрдсэнээр эхлэв. Тус Байнгын хороо энэ өдөр (2023.12.13) хоёр асуудлыг хэлэлцэхээр товлосныг БСШУСБХ-ны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан хуралдааны эхэнд танилцууллаа. 


Хэлэлцэх асуудлын түрүүнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцын талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсохоор товлосон хэдий ч салбарын сайд байхгүй учраас хойшлуулъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. 


Дараа нь Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь уг төслийг батлахыг дэмжив. Цаглаварт Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл, Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, хэрэгжүүлэх талаар шийдвэрийн төсөл боловсруулах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан