Монгол улсын Засгийн газар, Монгол дахь НҮБ-н суурин төлөөлөгчийн газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монгол дахь Ротари клубүүд хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Жэй Си Ай Монгол” Төрийн бус байгууллагын санаачилгаар нийгэмд үйлчилдэг байгууллагууд нэгдэн “Эерэг Монгол Чуулган”-г анх 2019 онд зохион байгуулж эхэлсэн. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эерэг Монгол Чуулган” нь 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар улс орны тэргүүнүүдийн баталсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-н дагуу нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон нийгэмд үйлчилдэг байгууллагуудын хоорондын мэдлэг, туршлагыг солилцуулах, хамтын ажиллагааг бий болгох, үзүүлж буй эерэг өөрчлөлтийн үр дүнг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагддаг.
Энэ удаагийн Эерэг Монгол Чуулган-2024 “Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон бөгөөд өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх арга замуудыг хамтран хэлэлцэх агуулгын хүрээнд холбогдох яам, харъяа газар хэлтэс, хэрэгжүүлэгч агентлагууд болон ДЭМБ, НҮБ-н Хүүхдийн сан, СЭМҮТ, Эмнести Интернэшнл ТББ, Эрүүл амьдралын жигүүр ТББ, Focus on the Family Монгол, Art Therapy Center-Урлагийн сэтгэл заслын төв, HabiDo аппликейшн, Blindcare аппликейшн гэх зэрэг мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын хамтаар 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Эерэг Монгол Чуулган-2024 зохион байгуулах хороо
Зохион байгуулагчидтай холбоо барих:
Утас: 8800-0848
Мэйл: positivemongolconference@gmail.com
Page: https://www.facebook.com/pmconference