Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+11°C
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно

УИХ-ын тогтоол гарч, ЭТТ-н хувьцаа эзэмшигч иргэдийн тоо 2.5 саяас 3.4 сая болж өссөн. Ингэснээр манай улсын бүх хүн тус компанийн хувьцааг эзэмшиж байна.

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгийг иргэдийн данс руу Цагаан сараас өмнө шилжүүлсэн. Иргэд тус компанийн хэчнээн ширхэг хувьцаа эзэмшдэгээс хамаарч өөр өөр дүн бүхий ногдол ашиг авсан юм.

Тэгвэл 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгож эхэлнэ гэж ЭТТ ХК мэдээлэв. Учир нь ҮАГ тус компанийн 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүдийг хянан баталгаажуулна. Энэ ажил энэ сард дуусаж, ЭТТ-н ТУЗ хуралдаж, ногдол ашиг тараах шийддвэрийг гаргах ёстой.

Энэ удаад нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1,072 хувьцаа эзэмшигчид 285 152 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар төлөвлөжээ.

Ташрамд дурдахад ЭТТ ХК-ийн 2019 оны ногдол ашгийг 2020 онд олгосон. Нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол тооцож, 1072 ширхэг хувьцаатай иргэдэд 96 мянган төгрөг (татварын өмнөх) олгосон. Харин өнгөрсөн сард ногдол ашиг тараахдаа нэгж хувьцаанд ногдох ашгийг 108.7 төгрөгөөр тогтоожээ. 

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан