Билгийн

Доллар (USD)

2573.0

Улаанбаатар

+14°C
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
USD / 3468.0₮
CNY / 475.6₮
KRW / 2.46₮
SEK / 317.9₮
JPY / 22.5₮
RUB / 39.24₮
EUR / 3610.0₮
CHF / 3837.0₮
GBP / 4339.0₮
HKD / 446.1₮
CAD / 2420.0₮
AUD / 2187.0₮
SGD / 2573.0₮
NZD / 1987.0₮
TRY / 98.1₮
Г.ЭНХЦЭЦЭГ: ЗАМЫН-ҮҮД ЧИНЬ МЭС ЗАСЛЫН ЭМЧ, НОЙРСУУЛАХ ЭМ Ч ҮГҮЙ ГАЗАР


Монгол Улсын Засгийн газар өөрөө ч анхаарч, гадаад орон, хандивлагчид ч тусалсаар төвийн, ялангуяа клиникийн эмнэлгүүд эмч мэргэжилтэн, материаллаг баазын талаар  харьцангуй дээрдэж байгаа. Харин хөдөө орон нутаг, ялангуяа алслагдсан сум суурин газрын эмнэлэг ямар байна вэ.
Орон нутагт эмнэлгийн үйлчилгээ хэрхэн хүрч байгаа  болон тулгарч буй бэршээлийн талаар  Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэгтэй  ярилцлаа.


-Хөдөө, орон нутгийн иргэд эмнэлгийн үйлчилгээ хэрхэн авч байгаа вэ. Сумын ганц эмч л иргэдийн эрүүл  мэндийг тэр чигээр нь даагаад явдаг шүү дээ. Иймд  эрүүл мэндийн тусламж чанар, аюулгүй байдал хангалтгүй байсаар?
-Мэдээж эмнэлгийн үйлчилгээ орон нутагт иргэн бүрт хангалттай хүрч чадахгүй байгаа. Харин  зохих түвшиндөө л хүрч байна. Гэвч эмнэлгийн үйлчилгээний чанар,  аюулгүйн байдал гэхээр л  асуудал бий. Тухайлбал, эмийн сангуудын үйл ажиллагаа стандартын шаардлага хангахгүй байгаа,  мөн хэрэглээнд гарсан эмийн  аюулгүй байдлыг нь тандах, судлах  боломж орон нутагт  байхгүй. Нөгөө талаас манай иргэдийн эмчийг  шүтсэн замбараагүй байдал,  эм  уухгүй л  бол  эдгэхгүй гэж  боддог  хуучин үзэл хэвээр байсаар   байна. Тэгээд ч манай  эмч, сувилагч нар эмийг зөв зохистой хэрэглүүлэх талаар  зөвлөгөө өгөх нь  дутмаг. Энэ бүхнээс үүдээд  эмнэлгийн үйлчилгээний  чанар, аюулгүй байдлын асуудал орон нутагт яах аргагүй хөндөгдөж байгаа юм.

-Орон нутгийн иргэдэд эмнэлгийн чанартай, аюулгүй үйлчилгээ хүргэхэд яг юу саад болоод байна?
-Энэ чинь  өөрөө  маш өргөн хүрээг хамардаг асуудал. Хүнд үйлчилж байгаа эмнэлгийн ажиллагсдын мэдлэг, үйлчлүүлж буй хүний эрүүл мэндийн боловсрол , үйлчилгээ үзүүлж буй орчин нөхцөл, хөрөнгө санхүү, орчны тохижилт гээд энэ бүгдээс эмнэлэг  чанартай, аюулгүй үйлчилгээ үзүүлж байна уу үгүй юу гэдэг шалтгаална.  Гэхдээ орон нутгийн эмнэлгийн үйлчилгээ бүгдээрээ хүнд хэцүү, шаардлага хангахгүй байгаа гэж хэлж болохгүй. Болох хэмжээндээ л энэ бүхнийг хангахын төлөө ажиллаж байна. 

-Зарим өвчтөн эмнэл­гийн хэрэгслээс халдвар авч байна гэдэг. Орон нутгийн эмнэлгүүд  ариутгалаа  хэрхэн хийж байна, хэн үүнд нь хяналт тавьдаг вэ?
-Эмнэлгээс хамаарах халдвараас сэргийлэх, эмнэлгийн дотоод халдвар хамгааллаас сэргийлэх ажлыг орон нутагт халдвар хяналтын дэд зөвлөл  гүйцэтгэдэг юм.  Тухайлбал, нэгдсэн эмнэлгүүдэд  бол халдвар хяналтын алба  ажилладаг. Харин жижиг эмнэлгүүдэд баг ажилладаг. Баг, зөвлөлийнхөн  эмнэлгүүдэд дотоод халдвар гарахаас урьдчилан сэргийлэх, ариутгалыг зөв зохистой хийж  буй эсэх, ариутгал хийхийн ач холбогдол, эмнэлгээс шалтгаалах халдварын хор нөлөөг эмч үйлчлүүлэгчдэд ойлгуулах ажил хийдэг. Харамсалтай нь  орон нутгийн эмч  нарын мэдлэг хүрэлцэхгүй байх мэргэжлийн хүний тусламж  дэмжлэг дутагдаж байгаа. Хөрөнгө санхүүгийн асуудал ч байдаг.  

-Үүнээс гадна  эмнэлгээс хамаарах  халдварыг бууруулахад юу хэрэгтэй байна?
-Хамгийн наад зах нь нэг удаагийн хэрэгслийг хангалттай  олгох  юм бол халдвар гарах эрсдэл  буурна. Мөн ялангуяа халдвар судлаач, эрүүл ахуйч эмчийн  хангамжийг нэмэгдүүлэх тэдний мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлэх  нь чухал  байна. Халдвар хамгааллыг сайжруулахад зөвхөн эрүүл мэндийн байгууллага тэмцэх биш иргэд үйлчлүүлэгч нарын хяналт, орон нутгийн шийдвэр гаргагч нарын дэмжлэг туслалцаа шаардлагатай.

-Хүн хүч гэснэээс орон нутагт эмчийн хүрэлцээ муу байгаа гэдэг. Дорноговь  аймгийн хувьд хэр байна вэ?
-Манай аймгийн нэгдсэн эмнэлэг 186 хүний орон тоотой ажиллаж байна. Гэтэл Дорноговь аймгийн хүн ам 60 мянга хол  гарчихсан яваа. Иймд тухайн орон нутгийн хүн ам, үйлвэржилт, өсөлттэй холбон уян хатан бодлого хэрэгжүүлмээр байгаа юм.  Тэгэхгүй бол  нэг аймагт л тэдэн эмч байх хэрэгтэй гэсэн хатуу орон тоо баримтлах нь цаг үеэсээ хоцрогдоод байна.  Манай  аймаг хөгжлийн төв болж байна. Хүнд үйлдвэрийн парк байгуулна. Түүнийгээ  дагаад суурьших хүн амын тоо эрс нэмэгдэх төлөвтэй байна. Иймд одоо ажиллаж буй нэгдсэн эмнэлэг энэ  орон тоо бүтцээрээ явбал иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлж чадахгүйд  хүрнэ.  Гэтэл  хөрш зэргэлдээ  аймгууд маань 40-50 мянган хүн амтай хэрнээ нэгдсэн эмнэлгүүд нь 270 хүний орон тоотой байх жишээтэй. Иймээс нэгдсэн эмнэлгүүдийн стандартыг нэгтгэх, тухайн орчин нөхцөлд нь тохируулсан байдлаар шинэчлэх шаардлага зүй ёсоор гарч ирж  байна. Нөгөө талаас өвчлөл буурахгүй, ачаалал өндөртэй байгаа.

-Эмчийн ачаалал өндөр гэхээр яг өнөөдрийн байдлаар эмч нар хэрхэн ажиллаж байна вэ?
-Нэг эмч хоёроос гурван хүний ажил хийж байна. Ингээд ирэхээр тухайн  хүнээс чанартай үйлчилгээ нэхэх хүнд болж байгаа юм.  Өнөөдөр хилийн боомт, үндсэн оршин суугчдаасаа гадна, зорчин явагсдын хөлд дарагдаж байдаг Замын-Үүдийн эмнэлэг гэхэд л нойрсуулгын, мэс заслын эмч хэрэгтэй байна. Эмнэлгийн эмч нарын орон тоог нэмэгдүүлэх талаар ЭМЯ-нд санал хүргүүлсэн. Энэ асуудлыг  шат дараатай шийдэх байх гээд л  найдаж  байна. Манай салбар  2012 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил”  болгон зарласан. Бид бол  заавал санхүү мөнгө гэж дээр доороос шаардахгүй өөрсдөө  хийж чадах зүйлүүлээсээ эхэлье гэж байгаа. Үүнийг эмч сувилагчийн өвчтөнтэй харилцах харьцаанаас эхлүүлнэ.

-Орон нутгийн эмч нарыг мэдлэг чадвар дутмаг гэдэг. Ер нь эмч сувилагчдын чадварыг сайжруулж,  боловсролыг нь дээшлүүлэх талаар юу хийж байна даа?
-Эрүүл мэндийн яам  эмч мэргэжилтнүүдийн хөгжлийн загвар баталсан. Энэ дагуу аймаг орон нутгийн  эрүүл мэндийн газрын дэргэдэх   төгссөний дараах сургалтын албаар дамжуулан жил бүр  мэргэжил дээшлүүлэх ажил зохион байгуулдаг. Мөн сум, орон нутагт ажиллаж байгаа эмч, ажилтнуудынхаа өөрсдийнх нь саналаар  сургалтад хамруулдаг. Манай аймгийн хувьд энэ жил дөрвөн эмчийг  мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан. Цаашдаа энэ тоог нэмэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Мөн сураад очсон эмч мэргэжилтнээ тогтвор суурьшилтай ажиллуулахад эмч сум орон нутгийн зүгээс анхаарахгүй бол орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах мэргэжилтэн хомс болоод байна шүү. 

-Төрөх эмнэлгийн хүрэл­цээ орон нутаг битгий хэл нийслэлд ч хүнд байна. Харин танай аймгийн хувьд?
-Аймгийн нэгдсэн эмнэлэг 140 ортой. Түүний 35  нь төрөх эмэгтэйчүүдийн ор байдаг. Аймгийн нийт төрөлтийн 80 гаруй хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэгт төрдөг. Ингээд үзэхээр нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн ачаалал өндөр байгаа. Харин энэ жил эхлүүлсэн 50 ортой төрөх тасгийн барилга  2013 онд ашиглалтад орно. Ингэвэл   эхчүүд маань  төрөхдөө сэтгэл зовохгүй болно.  Мөн орон нутагт эмнэлгийн удирдлагуудын асуудал чухал болоод байна. Өнөөдөр эмч хийж байсан хүн маргааш удирдах ажилтан  болдог. Тиймээс эмч мэргэжилтнүүдийг удирдах арга барилд сургах , халдвар хамгааллаас  сэргийлэх талаар  шат дараатай сургалт  зохион байгуулж баймаар   байна.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан