Нийгмийн даатгалын багц хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор инфляцтай уялдуулж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсон билээ. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс дараах байдлаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх юм. Тухайлбал,
-Төрийн бүх албан хаагчдын цалин 10 хувиар,
-Нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.
-Суманд ажиллаж байгаа ТӨРИЙН ЗАХИРГААНЫ болон ҮЙЛЧИЛГЭЭНИЙ бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
-Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
-Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
-Тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
-Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ.