Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
"Охидын чимээ" өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

"Охидын чимээ" өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын охидын зөвлөл хамтран Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж охидод хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө бүхий "ОХИДЫН ЧИМЭЭ" арга хэмжээ буюу охидын болзоог 2024 оны гуравдугаар сарын 03-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ЕБС-ийн 800 гаруй охид өөрсдийнхөө эрхийн төлөө дуу хоолойгоо нийгэмд хүргэж, охид хэр хүчтэй гэдгийг харуулж чадсанаараа онцлогтой. Тус өдөрлөг 3 хэсгээс бүрдсэн. Эхнйи хэсэгт охид мэргэжлийн сэтгэлзүйч, эмч, хуульчаас хувь зөвлөгөө авч, ярилцаж өөрийгөө олох аяллыг эхлүүлсэн бол удаах хэсэгт хүндэт зочдын хамтаар үе тэнгийн дээрэлхэлт, гадаадад хэрхэн сургуульд элсэх, охидын сэтгэл зүй, бэлгийн боловсрол зэрэг асуудлаар чөлөөт ярилцлаа өрнүүллээ. Мөн охидын дунд QR-р нууц асуулт явуулж салбарын мэргэжилтнүүдийн дунд асуулт хариултын хэлэлцүүлэг явуулжээ.

"Охидын чимээ" өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан