Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зовлонт шөнө

Зовлонт шөнөЗовлонт шөнө мэт гэр хороолол томорч тэлнэ!

 

- Хотоо харлуулсан малчид нийслэл рүү цувна!

- Нийслэлд ирээд ядуурахгүй золбирохгүй гэсэн 

              баталгаа гаргуулан авч оршин суулгая!

Бусдын бичсэн постыг эвлүүлж нийтлэл болгодог нэгэн туршлагаа энд ашиглая гэж шийдлээ. Малчдыг социализмаас салгаад зах зээлийн капиталист харилцаа руу нь бүрэн оруул гэдэг миний уриалга хэвээрээ. Гэвч социалист хөдөө рүүгээ ч ойрын хоёр сард яг явж орлоо л доо. Үр дүн нь энэ хавар зун биш, ирэх өвөл, дараагийн зуднаар харагдах болтугай! Бахь байдгаараа “Зуд боллоо. Малчдаа хайрлая”–дараагийн сайхан сэтгэлийн аян, “Малчин түмэндээ туслая” хандивын бөхийн барилдаан, урлагийн тоглолт олон давтагдахгүй л байгаасай!

Хотоо харлуулсан, малаа зуданд алдсан дор хаяж 15 мянган малчин өрх нийслэлийг зүглэж, нийслэлийн түгжрэлийг нэмж, 15 мянган яндангаас хорт утаа уугиж, нийслэлийн агаарын бохирдлыг ихэсхэх тухай “ТВ9”-ийн сувгаар хөтлөгч хоёр залуу ам уралдан сэрэмжлүүлэн ярьж харагдана. Түгжрэлээр (мөн яндан) айлгачих шиг. “Малчдын 50 орчим хувь нь ядуучуудын эгнээ рүү орж байна” гээд түгээмэл сошиал сайтын мэдээнд явж байх юм. Хэрэв үнэн бол маш том гамшиг айсуй! (Арай ч үгүй байлгүй?)Хорогдсон малын тоог нэрлэх аргагүй. Өссөөр байна. Нэгэнтээ хүйт даагаад бээрчихсэн (дотор нь хүйтэн орчихсон бол) бол ямар ч өвс тэжээл хивгээр тогтоох аргагүй хэмээн туршлагатай малчид ярина.

Сошиалын постноос эшлэе. Цаг уурч сэтгүүлч Д.Шагдарсүрэн бичжээ:–Арван нэгэн сараас эхэлж орсон цас хөрлөж хатуураад одоо бүр тоосго шиг болж байгаа. Цаснаас дээш цухуйх өвсгүй, хөр ховхлоод дороос нь зулгаах өвсгүй болохоор амьд юм үлдэхээргүй болж байх шиг байна. Ингээд ирэхлээр малчид “модоо барихаас” яахав. Эцсийн үр дүнд нь хотоо харлуулж модоо барьсан малчид хүссэн хүсээгүй хот суурин бараадаж гудамжны гүйлгачингийн эгнээнд шилжинэ. Цаг үеийн нөхцөл байдал, цас зудын хүндрэлээс болж залуус мал аж ахуйн ажлаас шантарч малаас хөндийрөх нь гарцаагүй болж байна. Энэ бол юун хөгжил дэвшил. Энэ тухай ярих нь бүү хэл төсөөлж бодох ч аргагүй маш бараан, бүрхэг, яг л миний суугаа газрын өнөө өглөөний тэнгэрийн царай. Ингэхлээр одоогийн хүмүүсийн ярих дуртай “том зургаар нь харж” хөдөөг хөгжүүлэх, үүний тулд малчдаа хамгаалах төрийн тууштай, дорвитой бодлого хэрэгтэй болж байна. Төрийн бодлого гэхлээр түр зуур хэдэн төгрөгний хандив цуглуулах, хэдэн боодол өвс хувааж өгөх төдий биш малчдын боловсрол, эрүүл мэнд, хандлагад онцгой анхаармаар байнагэжээ. 

Тэмцэгч шавь бүсгүй маань сошиалд бичжээ:–Алин болгон хандиваар бие биенийхээ амийг аврах вэ дээ? Даатгалын системийг чөлөөт өрсөлдөөнд оруул гэхээр чи өвчтэй зовлонтой хүмүүст туслахгуй юм бол битгий тавла энэ тэр гээд. Хээлээ тоолуулж байгаа мал шиг алин болгон хүүхдийг тоогоор уралдуулдаг байхав дээ, хүүхэд өсгөх баталгаанд хүүхдийн мөнгөө зарцуул гэхлээр чи алдартай ээжүүдийг доромжиллоо. Бузар эм гэх! Алин болгон зуд, турханаар түрий барьж малчдын амьжиргааг боодог байх вэ? Хувийн өмчийн эрхийг нь өгч, хариуцлагыг нь үүрүүлэхийн тулд зах зээлийг чөлөөл гэхлээр уламжлалаа авч яваа малчдыг мууллаа. Хөдөө биттий ирээрэй энэ тэр гээд л. 

“Малчдын талаархи миний санаа бодол” гэж байгаад нэгэн face-ын найз маань бичжээ:– Хөдөө төрөөгүй, өсөөгүй хүн хамаагүй мэдэхгүй зүйлээрээ хүн шүүмжлэх эвгүй юм аа. Гэхдээ л яалт чүгүй нүдэнд ил харагдаад, засаж болохуйц зүйл санагдаад байгааюм даа. Хөдөө нэг айл хонь гаргаад махнаас бусдыг нь хаячихаж байсныг хараад үнэхээр харамссан. Малчид хэт залхуу буюу бэлэнчлэх сэтгэлгээтэйг болиулах (өөрсдөө өвс тэжээл, хашаа саравчаа бэлтгэдэг байх), малын тоогоор хөөцөлдөхгүй байх (малчны ачаалал, бэлчээрийн хомсдолоо тооц), махнаас бусад малаас гарах түүхий эдийг үнэжүүлэх гэжээ. 

Бас нэг пост байна:–Яахлаараа бүгд ийм хохирогчийн сэтгэлгээтэй мөртлөө гав гинжнээсээ зууралдсан, Стокгольмын синдром шаачихдаг үндэстэн болчихдог юм бол оо? Асуудал гарвал үндсийг нь олж, гамшиг үүсвэл давтагдахгуй байхбодлогыг суурилуулж, өөдлөхгүй байвал саад тээг болж байгаа шалтгааныг арилгах тухай ярихгүйгээр зөвхөн сэтгэл мэтгэл, зовсон зүдэрсэнээ дуудаж, хоног өдрөө хөөрхийлөлтэй байдлаар өнгөрөөдөг хэвээр үлдэхийг хүсээд байдаг чинь гаж дон, сэтгэцийн эмгэг шүү. Мөнхийн иймээрээ байх юм уу гэжээ.

 Санхүүгийн тэрслүү пост сошиалаас:–Монгол Улсын хэмжээнд 140 мянга гаруй малчин бий бөгөөд 1.2 их наяд төгрөгийн малчны зээл авсан. Тэдний 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг ХААН банкнаас тус тус олгожээ. Энэхүү зээлийг тэглэнэ гэдэг зуун жилийн өмнөх Хятадын пүүсүүдийг дээрэмдээд, өрийн бичгийг нь шатаахтай адилгүй. Хэн нэгэн тэрхүү зээлийг төлнө. Мэдээж банк өгсөн зээлээ өөрсдөө сайн дураараа тэглэхгүй. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөнд гар дүрж гэмээнэ тэглэнэ. Зээл тэглэх саналыг гаргагчид хэзээ ч халааснаасаа малчдын зээлийг гаргаж өгөхгүй учраас л ийм санааг хорон санаа гээд буй хэрэг гэжээ.

Эдийн засагч Ч.Хашчулуун ярилцлага өгсөн нь news.mn-д байна. “Малчдын өвлийн бэлтгэлийг дулаан цагт албадан хийлгэх нь зүйтэй. Захиргааны аргаар бэлтгүүлэх, стандарт мөрдүүлэх нь зүйтэй байж болох юм. Дараа дараагийн жилүүдэд ч байгалийн эрс тэс уур амьсгал зонхилж, гамшиг зуд, ган гачиг гэх мэт байгалийн гамшиг үргэлжлэх нь тодорхой” гэжээ. Албадлага орохгүй бол малчид зоргоороо, урин дулаан эхэлмэгц хамаг зовлонгоо мартаад наадам найр хуримын сезонтой залгачихна, бүр 11 дүгээр сар хүрч байж сэхээрнэ гэдэг миний шүүмжлэлийг номын садан найз маань дэмжжээ. 

Хотоо харлуулсан малчид нийслэл рүү цувна гэдэг жам ёсны үзэгдэл рүү орж ярья. Гарчигт өгүүлчихлээ. Түнэр харанхуй зовлонт шөнө шиг гэр хорооллууд хэдэн мянган малчнаар хүрээгээ тэлэх юм биз дээ? Тэгнэ, тэгэхээс өөр арга алгагэсэн сэтгэл зүйн бэлтгэлээ монголчууд хийгээд эхэлжээ. 

 Яг энэ хэвээр нүүдлийн онгон дагшинаар хадгалаад байх ёстой мал ба малчид маань байгалийн өмнө хэзээ ч сөхрөөд уначихад бэлхэн эмзэг хэврэг аж ахуй юм бол, тийм гамшиг дайрчихвал хотоо харлуулаад ядуураад гуйлгачлаад нийслэл рүү дүрвээд ирэх нь хэвийн үзэгдэл мөн юм бол энэ нийслэлээр чинь дүүрэн ядуу эмзэг давхарга, улны иргэд бөөгнөрөх юм байна. Малчин байснаа гэв гэнэт гуйлгачин болчихдог энэ үзэгдлийг гайхаад байна. Малчнаас гуйлгачин болчихно гэхэд бас нэг шат дамжлага гэж байх ёстойсон. Нийслэлд ирээд шууд улны иргэн болчихдог? Шатгүй уруудаад. Үүнийг тайлбарлана уу, уншигчид аа.    

Энэ Монгол Улсын чинь аль ядуурсан, золбирсон иргэд бүгдээрээ нийслэлээ боорлоод юу болгочихоод байж байгааг бид өдөр бүр, цаг тутам мэдэрч амсаж харж байна. Энэ их утаа, агаарын онц аюултай бохирдол, энэ их түгжрэл, түм буман нүхэн жорлонгууд, энэ их ядуурал гуйлгачиллын чинь бараг 90% нь хөдөөнөөс хот руу дүрвэн ирэгсэдээс үйлдэгдэж (хатуу үгээр илэрхийлье!) байгаа бус уу? “Та нар ойлгооч ээ. Юун нүүрс авах мөнгө вэ? Хуучин дугуй,ундааны сав, хог түлж өвөл амьд байгаа хүмүүс. Хотын чинь 70% нь байна энэ ядуурал” хэмээн твиттерт нэрт уяач нэг танил маань (Л.Цандэлэг) уулга алдан бичжээ. 

 Нийслэлд нүүдэллэн ирэх хоосорсон малчдыг тосон авч нийгэмшүүлэх, нийгэмд нь ашигтай тустай ажил үйл эрхлүүлэх талаар Төрийн бодлого ямагт дутаж ирсэн бол 2024 онд засна уу! Тэд гэж хэн нийслэл рүү ирэх гэж байгаа юм бэ? Тэднийг улны иргэд болгохгүйн тулд, эрчүүдийг нь архичид болгохгүйн тулд Төр-засаг ажилламаар байна.

Тэднийг бөөнөөр нь дайчлах ажлын фронт буй болгоё!“Хүнсний хувьсгал”-ын гол хөдлөх хүчин болгоё гэдэг миний уриа хэвээрээ. Хүн өөртөө итгэлтэй болохын тулд ажиллах, хөгжих хэрэгтэй гэдэг байгаль-нийгмийн жам ёсыг тэдэнд мэдрүүлье! Цуу яриа цуглуулж түүн дээрээ ухаанаа уралдуулдаг нүүдэлчний жалга довны сэтгэлгээг нь мартуулъя! Тэдний ихэнхи нь залуус, идэр насныхан тул ажиллаж сурах, бүр уйгагүй ажиллах ухаанд сургая!Мухардчихаад хөгжихийг боддоггүй өмнөх үй түмэн хүн нийслэлд саад тээг болоод нийгмийн халамжийг ховх сороод сууж байгаа бол 2024 онд шилжин ирэгсдийг мөнгө босгох, мөнгө олох, мөнгө болгох бүх л аргыг сэддэг боддог, дээд зэргийн хэмнэлттэй, дээд зэргийн хуримтлалтай болох донтой, хөдөлмөрийн хатуу сахилга баттай болгоё. Нэг үгээр хөгжлийн дарангуйлал (хөгжлийн диктатур) тэдэн дээр туршъя.

Хөдөөг энэ эрчээр нь амирлангуй орхичихмооргүй байна. Хөдөө аж ахуйд маш олон төслийн уралдаан зарлаад чөлөөтэй өрсөлдүүлэх арга зам хайя.

Энэ жилийн зудын сургамж юув гэвэл, “Амны билгээс ашдын билэг” гэж ерөөдөг нь энэ зуднаар “Ниргэсэн хойно хашгирав” болж хувирлаа. Зусангаа, намаржингаа өвс тэжээлээ бэлтгэхээс аргагүй боллоо доо, малчид минь!

1 Сэтгэгдэл
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хамгийн их уншсан