Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ хоёрдугаар сард тун чухал хоёр тоглолтыг хийнэ. Тодруулбал, 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө эхлээд хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Шиан хотод Хятадын шигшээ багтай тоглох бол хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын шигшээ багтай тус тус тоглоно.
Тэгвэл Монголын шигшээ баг маргааш/2024.02.19/ Хятадыг зорих аж.
Монголын шигшээ багийн тухайд дараах тамирчид үндсэн бүрэлдэхүүнд сонгогджээ.
-
Б.Билгүүн /ахлагч/
-
А.Ананд
-
М.Өлзий-Орших
-
А.Азбаяр
-
А.Тэмүүжин
-
Г.Ган-Эрдэнэ
-
О.Энхбаатар
-
О.Эрдэнэцогт
-
Н.Батбаяр
-
Т.Ууганбаяр
-
А.Энхбаясгалан
-
О.Оргил
Харин ахлах дасгалжуулагчаар грек мэргэжилтэн Василис Фрагкиас, туслах дасгалжуулагчдаар Велибор, Ц.Азбаяр, Б. Тамжид, Ч.Ижилболд нар ажиллана.