Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Ж.Байгалмаа: Цагаан сараар хүүхдийг үнсэхгүй, нүүр болон арьс, салстад нь хүрэхгүй байхыг анхааруулъя

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:  Сар шинийн баяраар золгох үед бага насны хүүхдүүдийг үнсэж арьс, салст, хацар, нүүрэнд нь хүрэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Яагаад гэвэл хүн бүр Цагаан сараар золгоно.  Гэхдээ бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчний халдвар авах юм бол хүндрэх эрсдэл өндөр байдаг тул халдвараас сэргийлж, аль болох үнсэхгүйгээр гар зөрүүлэх байдлаар амьсгалын замын халдвараас сэргийлээрэй.

Амьсгалын замын халдвараас сэргийлэхийн тулд гараараа нүүр аманд хүрэхгүй байх ёстой. Ялангуяа Адено вирусийн халдвар нүдний үрэвслээр илэрч болдог. Энэ нь гараараа нүүр амандаа хүрснээр халдвар авч байгаа хэрэг юм. Тиймээс нүүр амандаа хүрэхгүй, агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийх ёстой. Мөн чийгтэй цэвэрлэгээ зэрэг халдвараас сэргийлэх энгийн аргуудаа баримтлаарай.

ХӨСҮТ вирус судлал, тандалтын ажлыг долоо хоног тутам хийгээд явж байгаа. Вирус судлалын тандалтаар томуугийн А хүрээний H3N2 гэсэн вирус хамгийн их буюу 46 хувийн тархалттай байна. Энэ нь олноороо нийлж, холилдоод, бөөнөөрөө цугларах нөхцөл бий болох гэж байгаа учир халдвар нэлээд өргөн хүрээнд тархаж, эрсдэлт бүлгийн хүн ам хүндрэх аюул байна.

Дараагийн нэг зүйл бол хоолны хордлоготой холбоотой урьдчилан сэргийлэх зөвлөмж. Цагаан сарын баярын өдрөөр айл өрх бүр гэртээ зочид хүлээн авч, хоол хүнсийг их хэмжээгээр бэлтгэн дайлж, цайлна. Үүнтэй холбоотойгоор буруу хадгалах, боловсруулах, хоол хүнсээр дамжих халдвар тархах эрсдэл үүсдэг. Өмнө нь хэлж байсанчлан Цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэх, хэрэглэх, хадгалахдаа үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалах хугацааг сайтар харах хэрэгтэй. Нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд ан цав үүссэн байна уу, чанар байдал нь алдагдсан эсэхийг заавал шалгаж авах ёстой. Мөн өндөр, сүүн бүтээгдэхүүн, мөхөөдөс зэрэг хөргүүрт байх ёстой бүтээгдэхүүнийг заавал хөргүүртэй газраас худалдаж аваарай.

Баярын ширээнд монголчууд ууц, чанасан махыг тавьдаг. Тиймээс удаан хугацаанд махыг ил тавихгүй байж аль болох хөргөгч, сэрүүн газар хадгалж хэрэглэхийг зөвлөж байна хэмээлээ.

1 Сэтгэгдэл
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Хамгийн их уншсан