Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Газын эмнэлэгт тусламжийн бараа хүргэлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Газын эмнэлэгт тусламжийн бараа хүргэлээ

Израил болон Палестины Хамас бүлэглэл хоорондын дайны хөлд нэрвэгдээд байгаа Газын Хан Юнис хот дахь Нассер эмнэлэгт эм, эмнэлгийн тусламжийн бараа амжилттай хүрсэн байна. Энэ тухай мэдээллийг ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гебрейюс хэвлэлхийнхэнд өгчээ. Нассер эмнэлэгт байгаа 1,000 орчим өвчтөнд эмнэлгийн тусламжийн бараа амжилттай хүрсэн боловч хоол хүнсний тусламж хүргэх ажил бүтэлгүйтсэнийг Гебрейюс мэдэгдсэн байна.

Израилийн тал бөмбөгдөлтөө үргэлжлүүлсээр байгаа энэ үед Газ дахь Палестины энгийн иргэд хүмүүнлэгийн тусламж хүрч чадахгүй байгаагаас болж өлсөж үхэхэд тулаад байна. Тиймээс дайтагч талуудыг түр гал зогсоох хэлэлцээрт зуучлагч орнууд уриалаад байгаа юм. Зуучлагчид Францын нийслэл Парис хотод цуглаад байна.

Манай албан ёсны эх сурвалж болох Agence France-Presse агентлагийн зүгээс Палестины Хамас бүлэглэл Газад зургаан долоо хоногийн турш гал зогсоох саналыг дэмжиж байна гэж мэдээлжээ. Энэ удаагийн түр гал зогсоох хэлэлцээрт Катар болон Египет улсууд тэргүүлэн зуучлах үүргийг гүйцэтгэж байгаа юм. Мөн Хамас бүлэглэлийн удирдагч Исмаил Хание лхагва юм уу пүрэв гарагт Египетийн нийслэл Каир хотод түр гал зогсоох хэлэлцээрийг дэмжиж очно гэжээ. Түр гал зогсоох хэлэлцээрийг байгуулж чадсанаар Газын зурваст өлбөрч үхэхдээ тулаад байгаа палестинчуудад хүмүүнлэгийн тусламж, хоол хүнс хүргэх боломжтой болно.

Гал зогсоох хэлэлцээр гурван үе шаттай байх бөгөөд эхний хэсэгт нь Газад хүмүүнлэгийн тусламжийн бараа хүргэх бол дараагийн шатанд Хамас бүлэглэлд барьцаалагдаад байгаа хүүхэд, эмэгтэйчүүд, 60-аас дээш насны хүмүүсийг Израилийн шоронд хоригдож байгаа палестин хоригдлуудаар солилцох санал багтаж байна. Уг хэлэлцээрийн хамгийн чухал нь Газаас Израилийн цэрэг армийн хүчийг эргүүлэн татах тухай яригдаж байна.

1 Сэтгэгдэл
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Хамгийн их уншсан