Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна
Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав
“ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо
Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
С.ЧИНЗОРИГ:ЭМИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ САЙЖРАХ БОЛОМЖ БҮРДЭВ
УИХ-ын хаврын чуулганаар баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, био бэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах тухай заалт орж журмыг Засгийн газар батлахаар заасан. Энэ дагуу Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын өнөөдөр /2024-01-25/-ийн хуралдаанд “Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, био бэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам”-ыг оруулж хэлэлцүүлэн батлууллаа.

Журам батлагдсанаар төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өргөн хэрэглэдэг эм, эмнэлгийн хэрэгсэл, Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд хөнгөлөлттэй олгох эмийг гадаад улсын үйлдвэрлэгчээс шууд болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан худалдан авах боломж бүрдэж буйг С.Чинзориг сайд онцолсон.
Сайдын танилцуулснаар НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 198 оронд чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлдэг туршлагатай байгууллага. Тус сангаар дамжуулан худалдан авалт хийх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа 53 ерөнхий нэршлийн 191 нэр төрлийн эмэнд судалгаа хийхэд хөнгөлөлттэй эмэнд олгож байгаа санхүүжилтэд дунджаар 20 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.
Эдийн засгийн хэмнэлтээс гадна хамгийн гол нь эмийн чанар, аюулгүй байдал сайжрах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдал хангагдах бөгөөд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад үүсэх санхүүгийн дарамт буурах ач холбогдолтой гэж үзэж буйгаа хэлсэн.
0 Сэтгэгдэл